Depository of News

Л.Энх-Амгалан: Ерөнхий сайдын гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэг хүсэлт гаргаагүй

newsdepo.com · world

2026 оны улсын төсвийн тодотголд боловсролын салбарт тусгагдсан мөнгөн дүнтэй холбоотой сэдэв олон нийтийн анхаарал татаж байна.

Учир нь "Гэрт ойрхон сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль байгуулах" зэрэг арга хэмжээний хүрээнд санхүүжилт олгох хувийн сургуулиудын дунд Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий сургууль багтаж байгаа талаар хэвлэлээр мэдээлэгдсэн. Мөн үүнийг УИХ-ын зарим гишүүн батлаад буй.

Тэгвэл энэ талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан дараах тайлбарыг өөрийнхөө цахим хуудсанд байршуулжээ. Тэрбээр "Чоно борооноор гэдэг шиг хариуцлагатай үеэр Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсвийн тодотголтой холбоотой буруу ташаа мэдээллүүдийг санаатайгаар улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор гуйвуулж байгаад гүнээ харамсаж байна.

Өнөөдөр хувийн 180 сургуульд 80,000 орчим хүүхэд суралцаж байгаа. Хувийн сургуулиуд төрийн ачааллыг үүрэлцэж байгаа. Төрийн ачааллыг хуваалцаж байгаа хувийн сургуулиуддаа бид талархах ёстой болохоос нэр хүндэд нь бүдүүлгээр халдаж болохгүй гэдгийг Боловсролын сайдын хувьд хариуцлагатайгаар мэдэгдье. Хүүхдийн сурах эрхээр улс төр хийж болохгүй.

Энэ удаагийн улсын төсвийн тодотголыг дагаж ямар нэгэн байдлаар хувийн сургуульд санхүүжилт өгөх, тэр тусмаа тоног төхөөрөмж өгөх жагсаалт батлагдаагүй гэдгийг төсөв өргөн барьсан сайдын хувьд хариуцлагатайгаар мэдэгдье" гэв.

Мөн бичлэгийн тайлбар хэсэгтээ "Монгол Улсын Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, 3 ээлжээр хичээллэхгүй байх зорилгоор ГЭРТ ОЙРХОН СУРГУУЛЬ санаачилгыг 2026 оны 5 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ зуны турш 3,000-аас дээш хүүхэдтэй хэт өндөр ачаалалтай 38 сургуулийг гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх, 46-аас дээш хүүхэдтэй 1,089 бүлгийн ачааллыг бууруулах зорилгоор Боловсролын яам, түүний харьяа байгууллагууд, нийслэл, дүүргийн Засаг дарга нар, Боловсролын газар, хэлтсийнхэн идэвхтэй ажилласан. Үүний үр дүнд өнөөдөр нийслэлийн хотхон, хорооллуудад 21 бага сургуулийн анги бүлгийг эхлүүлж, 8,600 хүүхэд аюулгүй, ачаалалгүй суралцахаас гадна нийслэлийн замын түгжрэлийг бууруулах бодит үр дүнтэй ажил болж байна.

Монгол Улсын Засгийн газар ерөнхий боловсролын сургуулиудын бүтцийн дахин төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлж, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулж, нөөцийн хуваарилалт, төсвийн зарцуулалтын үр ашиг нэмэгдүүлэх тогтолцооны шинэчлэлийг эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар нийслэлд төрийн өмчийн ерөнхий боловсролын 157, Оюуны Ундраа сургуулиуд ахлах сургуулиар төрөлжин хичээллэж эхэлсэн бөгөөд төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Эрдэм нова сургууль сургалтын төлбөр, хураамжгүйгээр сургалт, үйл ажиллагаагаа эхлүүлэн эдгээр сургуулиудад нийт 2,000 хүүхэд хичээллэж байна.

Цаашид хотхон, хорооллын бага сургуулийг үе шаттай нэмэгдүүлж, энэ хичээлийн жилдээ багтааж дүүрэг бүрд болон 20 аймагт 22 ахлах сургууль эхлүүлэхээр төлөвлөж, үргэлжлүүлэн ажиллаж байна. Ийм учраас Боловсролын яамнаас эдгээр арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд 2026 оны төсвийн тодотголд 50 тэрбум төгрөг тусгуулсан болно.

Үүний

13.9 тэрбум нь ачаалал өндөртэй байршлуудад сургуулийн зориулалттай барилга түрээслэх, анги танхим тохижуулах;

18.7 тэрбум нь бага ангийн шинэчилсэн хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хичээллэх орчныг шинэчлэх, бэлтгэл хангах;

15.0 тэрбум нь шинээр байгуулагдаж байгаа төрийн өмчийн Төрөлжсөн ахлах сургуулийн тоног төхөөрөмж авахад зориулагдана.

Аймаг бүрд, дүүрэг бүрд ийм ахлах сургуулиуд байгуулж эхэлж 2,4 тэрбум нь хувийн сургуулийн сул орон зай ашиглахад зориулагдана.

Хүний сул үгийг гуйвуулах бус бодит баримтаар асуудалд хандахыг та бүхнээс уриалж байна.

Нэгдүгээрт, Ерөнхий сайдын гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэг хүсэлт гаргаагүй. Ийм санал хүсэлт нь байхгүй учраас тийм баримт гэж байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье.

Хоёрдугаарт, төрөлжсөн ахлах сургуулиуд байгуулах бодлогын асуудал. Ямар зорилготой, ямар үр дүнтэй, ямар үндэслэлтэй асуудал вэ гэдгийг бүрэн дүүрэн баримтаар нээлттэй мэдээлнэ.

Гуравдугаарт, Хүүхдийн сурах эрх, боловсролын асуудлыг улс төржүүлж гацаахгүй байхыг хүсье. Төрөлжсөн ахлах сургуулийн ажлыг улс төржүүлбэл олон мянган хүүхэд хохирно.

Улс төр биш ажил хийе. Төсвийн тоо, цэг, таслал бүрийн ард ард түмний эрх ашиг бий. Тоо бүрд эргэлзээ байгаа бол ил тод нээлттэй, баримттай хэлэлцүүлэх ёстой" гэжээ.

Read full article →