Depository of News

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 14-нд Баян-Өлгий аймгийн иргэдтэй очиж уулзахаар болжээ

newsdepo.com · world

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны есдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт очихоор болжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцаж, аймгийн иргэдтэй уулзан, бодлого, үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр зэргийн талаар танилцуулах юм байна.

Харин энэ сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод очиж, Бөхөн уул дахь Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг нээх ёслолд оролцоно. Түүнчлэн аймгийн иргэдтэй уулзахаас гадна Өлгий сумын хоёрдугаар дунд сургуульд зочилж, багш сурган хүмүүжүүлэгч, ажилтнуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Read full article →