"Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэлд дараалалгүй хамруулж өгнө" хэмээн иргэдийг залилж байгааг АНХААРУУЛАВ

Түрээслээд өмчлөх боломжтой орон сууцны төслөөр иргэдийг залилж байгаа асуудлыг цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэв.

Сүүлийн үед Төрийн өмчийн орон сууцны корпорацын алба хаагчийн нэрийг барьж, "Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэлд хамруулж өгнө", "Оочер дараалалгүй хамруулна" гэх зарын дагуу залилах тохиолдол бүртгэгдсэн.

Хамгийн эхний төсөл буюу Солонго 1, 2 хорооллын 2,040 айлын орон сууцны бүртгэл нь энэ оны аравдугаар сарын 1-нээс E-Mongolia системээр бүртгэх бөгөөд

хэн нэгэн хүн, тухайн байгууллагын ажилтан, албан тушаалтан мэтээр өөрийгөө танилцуулж танаас мөнгө нэхсэн тохиолдолд мөнгө шилжүүлэхгүй байх,

мөн түрээслээд өмчлөх орон сууцны талаарх болон холбогдох мэдээллийг албан ёсны эх сурвалж буюу tosk.gov.mn сайтаас авахыг ЦЕГ-аас зөвлөлөө.