Depository of News

Айчи-Нагоя 2026: Боксчид Азийн наадмаас өмнө Японд хамтарсан бэлтгэлд оролцохоор төлөвлөжээ

newsdepo.com · world

Монголын боксын Үндэсний шигшээ баг тамирчид Япон улсад зохион байгуулагдах 20 дахь удаагийн Айчи–Нагоягийн Азийн наадмын өмнөх олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдахаар хоёр хоногийн өмнө хүлгийн жолоо залсан билээ.

Тодруулбал шигшээ багийн тамирчид энэ сарын 10-наас буюу өнөөдрөөс 19-нийг дуустал хамтарсан бэлтгэлд оролцоод 21-нээс Азийн наадмын тэмцээндээ өрсөлдөнө.

Боксын тэмцээнд манай улсаас зургаан тамирчин оролцох юм. Тухайлбал эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд О.Есүгэн, 54 кг-ын жинд М.Энхжаргал, 60 кг-ын жинд М.Намуун, эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Х.Билгүүнсайхан, 60 кг-ын жинд Г.Лундаа, 70 кг-ын жинд О.Бямбасайхан нар өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна.

Ташрамд Азийн наадмын боксын төрөлд БНСУ-ын тамирчид хамгийн олон буюу 59 алт, 25 мөнгө, 31 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлдэг бол Узбекистан 22 алт, 12 мөнгө, 15 хүрэл, Тайланд 20 алт, 26 мөнгө, 35 хүрэл, Казахстан 16 алт, 15 мөнгө, 15 хүрэл, БНХАУ-ын баг 16 алт, 14 мөнгө, 16 хүрлээр айргийн тавд жагсаж байна.

Харин манай улсын боксчид хоёр алт, зургаан мөнгө, 16 хүрэл медаль зүүсэн амжилтаараа 13-т бичигдэж буй. Манай боксчдоос 2014 онд Д.Отгондалай, 2018 онд Э.Цэндбаатар нар тивийн олимпын аварга болж байсан юм.

Гурван жилийн өмнө Ханжоугийн Азийн наадамд эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд О.Есүгэн хүрэл медаль хүртсэн билээ.

Read full article →