Depository of News

JET SCHOOL OF ENGLISH 31 дэх хичээлийн жилээ шинэ хөтөлбөр, шинэ заах арга, технологи, шинэ боломжуудаар дүүрэн эхлүүлэхэд бэлэн болоод байна

newsdepo.com · tech

JET UNLOCKED 2026 — БИД БОЛОМЖИЙГ НЭЭЛЭЭ

Өнөөдөр интернет болон мэдээллийн технологийн өндөр хурдтай өөрчлөлтийн үр дүнд шинэ зуунд амьдарч, ажиллах хүүхэд залуусыг ирээдүйд ямар амьдралын хэв маяг, ямар мэргэжил, ямар орчин хүлээж байгааг таамаглахад их хүндрэлтэй болсон.

Гэхдээ бидэнд гарц байна. Энэ гарц нь боловсрол юм. Өнөөдрийн хүүхдүүдэд уламжлалт боловсрол, чадвар онц чухал биш болж, цоо шинэ чадвар, боловсролыг олгох шаардлагатай болж байна. Бид хэдхэн жилийн өмнө багшийн ярьсан, хэлснийг давтан цээжилж, шалгалтад бэлтгэдэг байсан бол шинэ зуун хүүхдүүдээс уншсан мэдээллээ ойлгох, дүн шинжилгээ, дүгнэлт гаргах, уншсан зүйлийнхээ гол санааг тунгаах, асуудлыг олон талаас нь уян хатан өнцгөөр харах, өөрийн бодлоо ойлгомжтой, чөлөөтэй илэрхийлэх, нийгэмтэй, хүмүүстэй зөв харилцах чадварыг илүү шаардах болно.

Тийм учраас хүүхдүүдээ шинэ зуунд бэлтгэхийн тулд JET SCHOOL OF ENGLISH гучин нэг дэх хичээлийн жилээ “JET UNLOCKED” нэртэйгээр хамгийн орчин үеийн шинэ хөтөлбөр, шинэ заах арга, технологи, шинэ боломжуудаар дүүрэн эхлүүлэхэд бэлэн болоод байна.

UPDATE-ААС JET UNLOCKED ХҮРТЭЛ

JET SCHOOL OF ENGLISH жил бүр сургалтын хөтөлбөр, заах арга, боловсролын үйлчилгээгээ шинэчлэн сайжруулж ирсэн билээ. Харин 2026–2027 оны хичээлийн жилд хүүхэд залууст дэлхийн түвшний боловсролыг илүү ойртуулах, бусад улс орны үе тэнгийнхнээсээ боловсролоор хоцрохгүй, хөл зэрэгцэн алхах боломжуудыг нээж өгөх зорилгоор хөтөлбөрөө шинэчиллээ.

2026–2027 оны хичээлийн жилээс хэрэгжиж эхлэх шинэ хөтөлбөр нь зөвхөн англи хэлний сургалт биш, харин хүүхдэд англи хэлнээс гадна үндсэн сургуулиа солихгүйгээр Cambridge олон улсын хөтөлбөрөөр суралцах, цаашдаа их, дээд сургуульд нэн шаардлагатай академик чадвараа хөгжүүлэх, IELTS шалгалтын бэлтгэлээ хэрэгцээндээ тохируулан сонгох, нийгэм-сэтгэл зүйн боловсрол эзэмших зэрэг илүү олон боломжийг нэг дор бүрдүүлж байна.

1. КЭМБРИЖИЙН АЛБАН ЁСНЫ ХӨТӨЛБӨРИЙГ СУРГАЛТЫН ТӨВД

Энэ хичээлийн жилээс эхлэн НҮБ-ын Хүүхдийн сан, Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ дэвшүүлсэн боловсролын тэгш бус байдлыг арилгах, тэгш хүртээмжтэй боловсрол олгох зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор JET Cambridge Pathway хөтөлбөрийг шинээр нэвтрүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь сурагчид одоо сурч буй хувийн болон улсын сургуулиа солихгүйгээр Cambridge Curriculum хөтөлбөрөөр суралцаж, англи хэлний мэдлэгээс гадна мэдээлэл судлах, дүгнэх, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, үзэл бодлоо үндэслэлтэй илэрхийлэх чадвараа хөгжүүлэх боломжийг олгох юм.

2. АКАДЕМИК АНГЛИ ХЭЛНИЙ ХАГАС ЖИЛИЙН ХӨТӨЛБӨР

Канад, Австрали, Англи болон бусад улсад суралцаж буй монгол оюутнуудын дунд хийсэн судалгаагаар 82.3% нь академик ур чадвартай холбоотой хүндрэлтэй тулгарсан бол тэдний 82.9% нь шинэ орчин, соёлд дасан зохицоход бэрхшээлтэй байсан гэж хариулсан байдаг.

Англи хэлээр ярьдаг улс орнуудад бакалавр, магистр зэрэг авахаар шилжин суралцаж байгаа залуусын хувьд ерөнхий англи хэл буюу энгийн хэрэглээний англи хэл хангалтгүй байдаг. Манай залуус их, дээд сургуульд бусад орны залуустай хамтдаа нэг ангид суугаад англи хэл дээр мэргэжлийн хичээл судалж эхэлдэг. Тийм учраас гадаадад суралцахыг хүсэж байгаа залуус академик англи буюу багшийн лекцийг ойлгох, судалгааны материал, онолын ном, сурах бичгийг ойлгох, судалгааны болон бие даалтын эссэ бичих, семинарын хичээлд илтгэл, презентац тавих, хэлэлцүүлэг, мэтгэлцээнд оролцох, үзэл бодлоо баримт, нотолгоотой илэрхийлэх зэрэг олон чадварыг оюутнаас шаарддаг.

Тиймээс залуус зөвхөн шалгалтын оноо авахад зорих бус, гадаадын их, дээд сургуульд очоод амжилттай суралцахад шаардлагатай академик чадварыг хөгжүүлэх, ажлын байран дээр хүчтэй өрсөлдөгч байх чадварыг олгох зорилгоор сурагч болон залууст зориулсан JET Academic Pathway хөтөлбөрийг шинээр нэвтрүүлсэн юм.

3. ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАСАН IELTS-ИЙН БЭЛТГЭЛ

IELTS шалгалт Listening, Reading, Speaking, Writing гэсэн хэлний дөрвөн чадвараар тухайн хүний англи хэлний түвшнийг тогтоодог ба энэ тохиолдолд хүн бүрийн чадвар өөр, мөн шалгалтад бэлтгэгдэх цаг хугацаа, сайн болоод тааруухан чадварууд харилцан адилгүй байдаг.

Сүүлийн жилүүдэд IELTS шалгалт One Skill Retake буюу зөвхөн сул оноо авсан чадвараараа дахин шалгалт өгөх боломж бий болсон. Үүнтэй уялдуулан шалгуулагчдын хэрэгцээ, хэлний чадварт нийцүүлэн танхимын сургалт, дадлагыг хослуулсан шинэ бүтэцтэй IELTS-ийн олон сонголттой хөтөлбөрүүдийг боловсрууллаа.

A. IELTS Completion Course: 8 долоо хоног – 120 цаг

Exam Skills:Listening, Reading, Speaking, Writing

Support Skills: Academic Grammar, Vocabulary Skills

B. IELTS Booster Course: 5 долоо хоног – 75 цаг

Exam Skills:Listening, Reading, Speaking, Writing.

C. IELTS Re-Take Course: 4 долоо хоног – 60 цаг

Speaking class: Exam Skills: Speaking Skills for Task 01–03.

Writing class: Exam Skills: Writing Skills for Task 1, Writing Skills for Task 2.

4. АНГЛИ ХЭЛ БА ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ХОСЛУУЛСАН СУРГАЛТЫН ОРЧИН

Нэг жилийн хөтөлбөрийг цогц хэлбэрээр боловсруулсан ба энэ хөтөлбөрт англи хэлнээс гадна хүүхдийг зөв хүмүүжил, дадал, нийгмийн зөв харилцаанд бэлтгэх, тэднийг бие даасан шийдвэр гаргах чадвартай, өөрийгөө зөв илэрхийлдэг чадварт сургахын тулд сэтгэл зүйн хичээл болон хичээлээс гадуурх дугуйлан, клуб, сэдэвчилсэн аялал, үйл ажиллагааг багтаасан болно.

SEL — Нийгэм, сэтгэл зүйн хөтөлбөр

Бид 2017 оноос эхлэн SEL — Нийгэм, сэтгэл зүйн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд өөрийгөө таних, сэтгэл хөдлөлөө ойлгож, зохицуулах, үзэл бодлоо зөв илэрхийлэх, бусадтай зөв харилцах чадварт суралцана. Түүнчлэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд өөрт тохиолдсон асуудлаа шийдвэрлэх, хариуцлагатай шийдвэр гаргах, бэлгийн боловсрол, мэргэжил сонголт болон ирээдүйн төлөвлөлт зэрэг сэдвүүдийг багтаасан болно.

5. ШИНЭ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БАГШ, БОЛОВСОН ХҮЧИН

Аливаа сургалтын гол цөм, хөдөлгөгч хүч нь тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нарын баг байдаг. Энэхүү хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд бид чадварлаг монгол болон гадаад багш нараар багш нарын багийг бүрдүүлсэн болно.

2026–2027 оны хичээлийн жилд олон улсын хөтөлбөрийг нэвтрүүлж, шинэчилж байгаатай холбоотойгоор нийт багш нарын 50 хувийг гадаад багш нараар бүрдүүлж, харин монгол багш нар таваас доошгүй жил ажилласан туршлагатай, олон улсад англи хэл заах эрхтэй чадварлаг багш нараар бүрдүүлсэн болно.

JET UNLOCKED 2026 НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ

Та дээрх хөтөлбөрүүдээс өөрийн болон хүүхдийнхээ суралцах зорилгод тохирсон хөтөлбөрийг хэрхэн сонгохоо мэдэхгүй байна уу?

Манай 9-р сарын 12-нд болох “JET UNLOCKED” нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирж, хөтөлбөр тус бүрийн талаар мэргэжлийн багш нараас өөрт тохирсон зөвлөгөөг авах боломжтой.

Нээлттэй өдөрлөгөөр танилцуулах хөтөлбөрүүд:

Little Jetters: 7–12 насны сурагчдад зориулсан 1 жилийн болон амралтын өдрийн хөтөлбөр.

Jet Cambridge Pathway: 12–17 насны сурагчдад зориулсан Кэмбрижийн албан ёсны 1 жилийн хөтөлбөр.

Jet Teens: 13–18 насны сурагчдад зориулсан 1 жилийн хөтөлбөр.

Jet Academic Pathway: Гадаадын их, дээд сургуульд элсэх, ажлын байран дээр карьераа ахиулах зорилготой сурагч, оюутан, залууст зориулсан академик англи хэлний хөтөлбөр.

IELTS-ийн бэлтгэл хөтөлбөр: IELTS Completion, IELTS Booster, IELTS Re-Take хөтөлбөрүүд.

Өдөрлөгт хүрэлцэн ирснээр:

Хөтөлбөр бүрийн онцлог, сургалтын агуулгатай дэлгэрэнгүй танилцах

Хөтөлбөрийн менежер, багш нараас зөвлөгөө авах

Үнэ төлбөргүй түвшин тогтоох шалгалт өгөх

Өөрт тохирсон анги, хөтөлбөрөө сонгон шууд бүртгүүлэх боломжтой.

Жич: Өдөрлөгт оролцох хүний тоо хязгаартай тул зөвхөн урьдчилан бүртгүүлсэн хүмүүс хамрагдана.

Та өдөрлөгт оролцохыг хүсвэл 7711-8899 дугаарт холбогдох эсвэл доорх холбоосоор орж бүртгүүлэх боломжтой.

Бүртгэлийн холбоос: forms.cloud.microsoft/r/6VBF9nXFkT

JET UNLOCKED 2026 — БИД БОЛОМЖИЙГ НЭЭЛЭЭ.

Read full article →