Depository of News

₮18 тэрбумыг төрөлжсөн хувийн ахлах сургуулиудад тоног төхөөрөмж авч өгөхөөр төсвийн тодотголд тусгажээ

newsdepo.com · sport

Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн бариад буй.

Уг тодотголд “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээнд 50 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сургалтын зориулалтаар ашиглах боломжтой 22 байрыг түшиглэн 9.9 мянган хүүхдийн шинэ багтаамж бий болгох, 500 ангийн ачааллыг бууруулах, 32.7 мянган сурагчийн сургалтын орчныг сайжруулахаар төлөвлөсөн байна.

“Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний 14 тэрбум төгрөгийг хотхоны сургуулийн түрээст, 15 тэрбум төгрөгийг хотхоны сургуулийн анги танхимын ширээ сандал, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулна.

18 тэрбум төгрөгийг төрөлжсөн ахлах сургуулиудад тоног төхөөрөмж авахад, 2.5 тэрбум төгрөгийг хувийн сургуулиудын хувьсах зардалд нэмж өгөхөөр төсвийн тодотголд тусгаж өгсөн байна.

Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий Их засаг кинг сургуульд төрөлжсөн ахлах сургуулиудын тоног төхөөрөмжийн зардлаас 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт өгөхөөр тодотголд тусгасан талаар зарим УИХ-ын гишүүн мэдээлээд буй.

Мөн энэ асуудлаар УИХ дахь Өргөдлийн байнгын хорооны уржигдрын хурлын дараа Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир сэтгүүлчдийн асуултад хариулахдаа дурдсан. Тэрбээр "Их засаг, Шинэ санаа, Империал зэрэг сургууль хүсэлтээ өгсөн.

Гэхдээ бид есдүгээр сарын 1-нд ганцхан Эрдэм нова гэх сургуультай төрөлжсөн ахлах сургуулийг өөрийн менежментээр хамтран хэрэгжүүлээч гэдэг байдлаар ажиллаж байна. Үүнээс гадна 5-6 сургуулийн хүсэлт ирсэн, гэрээ байгуулж үйл ажиллагаа эхлээгүй. Төрөлжсөн ахлах сургууль дээр зөвхөн хувьсах зардал яригдана. Ямар хөтөлбөр арга хэмжээ хэрэгжүүлэх вэ, түүнд нь зориулсан хувьсах зардлыг төсвөөс өгнө" гэв.

Харин өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал "Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Тийм нотлох баримт байхгүй. Ерөнхий сайд хүн ийм утгагүй юм хийнэ гэж байхгүй. Боловсролын яам өөрсдөө санхүүжилтээ нээлттэй ярих хэрэгтэй" гэсэн юм.

Боловсролын яамнаас төрөлжсөн ахлах сургуулиудын тоног төхөөрөмж авахад өгөх гэж буй 18 тэрбум төгрөгийг ямар ямар сургуулиудад өгөх талаар дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд нээлттэй танилцуулаагүй байгаа. Сангийн сайд З.Мэндсайханы хувьд энэ асуудлын талаар мэдээлэлгүй байгаа гэв.

Read full article →