Depository of News

Айчи-Нагоя 2026: Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээний тоглолтууд нээлтээс ес хоногийн өмнө эхэллээ

newsdepo.com · world

Японы Айчи мужийн Нагоя хотноо XX дахь Азийн наадам энэ сарын 19-нд нээлтээ хийх билээ. Тэгвэл нээлтээс ес хоногийн өмнө албан ёсны тэмцээнүүд эхэллээ. Тухайлбал сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн тэмцээн "B" хэсгийн Иран, Катарын тоглолтоор шар тивийн олимп хөшгөө нээв.

Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд тивдээ чансаагаар тэргүүлж буй 12 баг гурван хэсэгт хуваагдсан.

Эзэн орны баг Японы шигшээ "A" хэсэгт БНСУ, Саудын Араб, Индонезтой өрсөлдөх бол "B" хэсэгт Катар, Иран, Йордан, Тайвань, "C" хэсэгт БНХАУ, Филиппин, Бахрейн, Казахстаны баг хүч үзэхээр болжээ.

Хэсгийн шатанд хамгийн тааруу амжилт үзүүлсэн дөрвөн баг хасагдах бөгөөд шөвгийн наймд шалгарсан багууд хасагдах журмаар хоорондоо өрсөлдөх аж.

Энэ сарын 20-ныг дуустал үргэлжлэх сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн тэмцээний эхний тоглолт "B" хэсгийн Иран, Катарын хооронд болов. Катарчууд эхний хагаст өрсөлдөгчөөсөө 10 оноо илүү авснаа тоглолтын төгсгөл хүртэл хадгалсаар хэсгийн шатанд эхний хожлоо 53:59-өөр авлаа.

Сонирхуулахад сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд БНХАУ-ын баг хамгийн олон буюу найман алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бол Филиппин таван алт, нэг мөнгө, хоёр хүрэл, БНСУ-ын баг дөрвөн алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл, Израиль хоёр алт, нэг мөнгөн медаль хүртжээ.

Харин Японы шигшээ баг хоёр мөнгө, зургаан хүрэл, Иран хоёр мөнгө, гурван хүрэл, Тайвань хоёр мөнгө, Йордан, Катар, Тайланд тус бүр нэг мөнгө, Казахстан, Хойд Солонгосын баг тус бүр нэг хүрэл медаль зүүж байв.

Read full article →