"Энэ жил хуш модны самрын гарц муу байна. Бамбаруушнуудаа дагуулсан, тэжээлийн дутагдалтай баавгайнууд орж ирж байна"

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт /БОУАӨ/-ийн Сайдын шуурхай хуралдааны хүрээнд хүрэн баавгай суурьшлын бүс рүү орж ирж буй асуудлаар хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өнөөдөр дараах мэдээллийг өглөө.

"Баавгайг тэжээхгүйгээр ойн гүн рүү нь оруулж тавих хэрэгтэй"

Уг асуудлын хүрээнд Ойн бүс нутаг буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Булган, Хөвсгөл, Завхан, Хөвсгөл, Увс аймгуудад байгаль хамгаалагч, Засаг дарга, иргэд зэргийг хамарсан хариу арга хэмжээ авах 24 цагийн шуурхай албыг ажиллуулах албан даалгаврыг хүргүүлсэн байна. Мөн сум орон нутгийн ойр орчим дахь сэг зэм, хог хаягдлаа устгах асуудал дээр анхаарах чиглэлийг өгчээ.

Сум орон нутгуудад тухайн баавгайг тэжээхгүйгээр ойн гүн рүү нь оруулж тавих чиглэлийг мөн өгөөд байгаа юм байна.

Хүрэн баавгай нь тэжээл дутмаг байгаагаас үүдэж суурьшлын бүс рүү орж ирдэг байна. Мөн ойд самар, жимс түүж байгаа хүмүүс машин, тоног төхөөрөмжтэйгөө зэрлэг амьтны бүс рүү орж байгаагаас үүдэж баавгай дайжих нөхцөлийг үүсгэж байгаа аж.

Түүнчлэн гал түймрээс үүдэж ОХУ-аас бамбаруушаа дагуулсан, идэш тэжээлийн дутагдалтай, туранхай баавгайнууд орж ирж байгааг Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням онцлов. Баавгай нь 300-500км орчимд нүүдэллэж хил хязгааргүй явдаг онцлогтой аж.

Өнөөдрийн шуурхай хуралдаанаар энэ жил ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж бэлтгэхийг хориглоод байгаа юм. Учир нь журмынхаа дагуу хуш модны самрын тухайн жилийн нийт гарцаас 40 хувийг нь үр үлдээх, зэрлэг амьтдын идэш тэжээл болгох зорилгоор үлдээдэг байна. 2026 оны хуш модны самрын ургалтын судалгааны мэдээгээр энэ жил нэлээд багассан буюу 40 хувиас бага гарцтай байгаа аж. Иймд байгаа самраа зэрлэг амьтдадаа үлдээж, ууланд самар түүхээр гарсан хүмүүсийг яаралтай буухыг анхааруулав.

Зэрлэг амьтдын ичээндээ орохын тулд идэш тэжээлээ бэлтгэж буй энэ үеэр тэр орчинд нь байна гэдэг нь өөрсдийгөө эрсдэлд оруулж буй хэрэг гэдгийг Ойн Газрын дарга Т.Оюунсанаа анхаарууллаа.