Depository of News

Энэ сарын 12-13-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ

newsdepo.com · world

Энэ сарын 12-13-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

2026 оны 09-р сарын 11-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас:

11-ны өдөр Дархан, Сэлэнгийн ихэнх, Хэнтий, Дорнодын хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар,

12-ны өдөр Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар,

13-нд Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо орно.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, 12, 13-нд нутгийн зүүн хэсгээр 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

Нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаан байна. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -1...-6 градус хүйтэн,

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -1...+4 градус,

Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус,

бусад нутгаар +3...+8 градус дулаан,

өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +14...+19 градус,

говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25...+30 градус,

бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.

Read full article →