С.Молор-Эрдэнэд үйлчилсэн хууль яагаад М.Нарантуяа-Нараг тойроод байна вэ?
Философич С.Молор-Эрдэнийг “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэх үндэслэлээр шалгаж, шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй. Харин энэ үйл явдалтай зэрэгцэн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн Монголын казах иргэдийн талаар удаа дараа хэлсэн үгс нийгэмд маргаан дагуулсаар байна.Эндээс нэг зарчмын асуулт гарч ирж байна. С.Молор-Эрдэнийн хэлсэн үг үндэсний эв нэгдэлтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэл болж байгаа юм бол М.Нарантуяа-Нарагийн бүхэл бүтэн угсаатны бүлгийг хамруулан хэлсэн үгсийг төр ямар шалгуураар авч үзэх вэ?
