Depository of News

"Аичи-Нагоя хүрэх замд" хөтөлбөрт шалгарсан хоёр тамирчин Узбекистанд бэлтгэл хийнэ

newsdepo.com · world

Азийн пара наадам аравдугаар сарын 18-наас 24-нийг дуустал Япон Улсад болох юм. Тав дахь удаагийн наадамд Монголоос 40 орчим тамирчин спортын 10 төрөлд өрсөлдөхөөр төлөвлөж буй.

Тус наадамтай холбоотойгоор Азийн наадмыг зохион байгуулах олон улсын хорооноос "Аичи-Нагояд хүрэх зам" тэтгэлэгт хөтөлбөр зохион байгуулж байна. Уг хөтөлбөрт Монгол Улсаа төлөөлөн пара хөнгөн атлетикийн хоёр залуу тамирчин болох Г.Ган-Эрдэнэ, Н.Амин-Эрдэнэ нар оролцохоор болжээ.

Тэдэнд өнөөдөр Монголын Үндэсний Паралимпын Хороо (МҮПХ)-ны тэргүүн Ч.Чимэд-Отгон хүлээн авч, батламжийг нь гардуулав.

Энэ үеэр Ч.Чимэд-Отгон "Олон улсын тамирчдын хамтарсан бэлтгэлд хамрагдах хөтөлбөр Узбекистаны Ташкент хотноо есдүгээр сарын 11-нээс 19-нийг дуустал үргэлжилнэ. Уг хөтөлбөрт пара хөнгөн атлетикийн хоёр залуу тамирчин болох Г.Ган-Эрдэнэ, Н.Амин-Эрдэнэ нар Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Д.Махаширигийн хамт оролцохоор сонгогдлоо.

Тивийнхээ шилдэг тамирчидтай хамт бэлтгэлээ базааж туршлага судлаад амжилттай оролцоод ирээрэй гэж хүсье" гэв.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дасгалжуулагч Д.Махашири "Азийн наадмын тэтгэлэгт хөтөлбөрт багтсандаа баяртай байна. Азийн наадмын эрх авах тэмцээнд манай тамирчид хувиасаа зардлаа гаргаад явсан. Манай тамирчин Г.Ган-Эрдэнэ зээрэнцэг, бөөрөнцөг шидэлтээр Парисын олимпын рекорд эвдсэн. Манай хоёр тамирчин хоёулаа ирээдүйтэй гэж үнэлэгдэж байгаа. Өнгөрсөн паралимпаас мөнгөн медаль авсан Ц.Баттулгын төрөлд хичээллэж байгаа. Цаашлаад олимпын медалийн төлөө зүтгэх юм" гэлээ.

Сонирхуулахад хөтөлбөрт хамрагдсан тамирчин Н.Амин-Эрдэнэ нь өдгөө 16 настай. Хүүхдийн наадмаас алт, Азийн залуучуудын наадмаас хошой мөнгөн медаль хүртсэн юм. Азийн пара наадамд оролцох эрхээ авсан Монголын тамирчдаас хамгийн залуу тамирчин аж.

Харин Г.Ган-Эрдэнийн хувьд өнгөрсөн жил болсон Азийн залуучуудын наадмаас хошой алтан медаль хүртсэн бөгөөд энэ жил 18 настай юм.

Read full article →