COP17 бага хурлын хугацаанд зочид буудлуудад ₮5.4 тэрбумын орлого орсон байна

COP17 бага хурлын үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өглөө.

Манай улсад наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулсан олон улсын хурлын дотоодын эдийн засагт үзүүлсэн үр өгөөжийн талаар товч мэдээллийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцуулав.

Тэрбээр "Бид бүхэн анх 6,500 орчим гадаадын зочин ирнэ гэж төлөвлөж байсан.

Зочид буудал, нийтийн хоол, тээвэр, худалдаа үйлчилгээний салбарт 120 орчим тэрбум төгрөгийн шууд эргэлтийг бий болгоно хэмээн тооцоолж байсан. Гэтэл яг гүйцэтгэлээр гадаадын 11,000 гаруй зочин төлөөлөгчид ирсэн.

Анхны тооцооллоос 69 хувиар өндөр үзүүлэлттэй гарсан байна. Зөвхөн зочид буудлын салбарт гэхэд 14,000 гаруй ор захиалагдаж 5.4 тэрбум төгрөгийн шууд орлого зочид буудлуудад орсон гэсэн тооцоо судалгааг гаргажээ.

Мөн 2026 оны наймдугаар сард Монгол Улсад 141,000 гаруй жуулчин ирсэн байна" гэлээ.