Depository of News

Худалдаа, хөгжлийн банк талархал хүртлээ

newsdepo.com · economy

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас байгаль орчны ногоон санаачилга, төслүүдийг бодит хөрөнгө оруулалт болгон хөгжүүлэх зорилготой төр, хувийн хэвшлийн түншлэлийн “Үндэсний ногоон лаб” платформыг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Уг санаачилгын хүрээнд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д төслүүдээ танилцуулж, олон улсын хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилласан 43 байгууллага, оролцогчдод Ерөнхийлөгчийн Тамгын газраас талархал илэрхийллээ.

Худалдаа, хөгжлийн банк нь “Ногоон банк” болох урт хугацааны стратегийн хүрээнд тогтвортой санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, ногоон хөрөнгө оруулалтыг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тууштай ажиллаж байна. Энэхүү бодлогын хүрээнд ХХБ нь “Монголын байгалийн өв сан”, “Монголын бизнесийн зөвлөл” байгууллагуудтай хамтран “Үндэсний ногоон лаб” санаачилгыг дэмжин оролцсон юм.

Мөн төслийн хүрээнд Худалдаа, хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Рандолф Коппа нь урилгаар оролцож, Master Class – Investor Roleplay сургалт, хэлэлцүүлгийг удирдан явуулж, олон улсын хөрөнгө оруулалт татахтай холбоотой туршлага, мэдлэгээ хуваалцан төслийн оролцогчдод үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийг дэмжих зорилго бүхий энэхүү хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Худалдаа, хөгжлийн банк болон хамтран ажилласан байгууллагуудад талархал илэрхийллээ.

Худалдаа, хөгжлийн банк нь цаашид ч Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ногоон хөрөнгө оруулалт болон байгаль орчны эерэг нөлөө бүхий төслүүдийг дэмжих чиглэлээр төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах болно.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

Read full article →