Depository of News

Ц.Сандаг-Очир: COP17 хурлаар таван их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын боломжийг бүрдүүлж, амлалт авлаа

newsdepo.com · world

COP17 бага хурлын үр дүнгийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өглөө.

Манай улсад наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулсан олон улсын хурлын үр дүн ба Монгол Улсад шууд хамаарах хөрөнгө оруулалтын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир дараах мэдээллийг танилцуулав.

Монгол Улсад шууд хамаарах хөрөнгө оруулалтын үр дүн:

Энэ талаар "COP17 хурлын хугацаанд ногоон төсөл хөтөлбөрийн хүрээнд байгуулсан болон зарласан гэрээ, байгуулсан санамж бичиг, санхүүжилтийн амлалтуудыг нэгтгэвэл манай улсад 1.4 тэрбум ам.доллар буюу таван их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын боломжийг бид бүхэн бүрдүүлж амлалтыг авч чадлаа.

Бодит санхүүжилтүүдээс гадна Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүч, ногоон байгууламжийн чиглэлийн 400 сая ам.долларын хамтын ажиллагааны боломжууд энэ амлалтын хүрээнд багтаж байна.

Эдгээр нь дунд болон урт хугацаанд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлууд" гэдгийг хэллээ.

Дэлхийн хэмжээнд санхүүжилт:

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд хэлэхдээ "Дэлхийн хэмжээнд газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдвэрлэхэд жил бүр ойролцоогоор 355 тэрбум ам.доллар шаардлагатай гэх тооцоо бий. Өнөөдрийн байдлаар нийтдээ 77 тэрбум ам.долларыг бэлчээр, газрын доройтолд зарцуулж байна.

Хурлын үеэр дэлхийн нийтийн хэмжээнд газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр 18 тэрбум ам.долларын санхүүжилтийн амлалт зарлагдсан. Үүний томоохон хэсэг нь тал хээрийн төлөвлөгөөний бэлчээрийн тэргүүлэх санаачилга буюу Монгол Улсын санаачилга байгаа юм.

Энэ хүрээнд 45 бэлчээр, эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болж байгаа.

Мөн COP17 хурлын үеэр ган гачгийг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын механизмыг нээсэн. Үүний гол санаа нь ган гачиг тохиолдсоны дараа хохирлыг нөхөх бус болохоос нь өмнө эрсдэлийг бууруулах төсөлд хөрөнгө оруулах механизм.

Усны нөөц, газар, хөдөө аж ахуй, газрын нөхөн сэргээлт, ганд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд нийт 400 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг татах зорилт тавьсан.Үүнтэй уялдуулан газрын нөхөн сэргээлт тэр дундаа бэлчээрийн нөхөн сэргээлтийн төслүүдийг санхүүжүүлэх 1.3 тэрбум ам.долларын багцыг 23 улсад хэрэгжүүлэхээр болсон.

Мөн Азийн Хөгжлийн Банк болон түншүүдийн газрын доройтол, цөлжилтийг сааруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтын сан буюу field санаачилгыг Ази Номхон далайн бүс нутагт хэрэгжүүлэхээр зарласан бөгөөд 2035 он хүртэл хоёр тэрбум ам.доллароос доошгүй санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүллээ" гэв.

"Дэлхийн нийт газар нутгийн 54 хувийг бэлчээр эзэлж байна"

Мөн "Монгол Улсын дэвшүүлсэн тал хээрийн төлөвлөгөөг талууд олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудаар дэмжүүлсэн нь COP17 хурлын бас нэг үр дүн хэмээн харж болно.

Дэлхийн нийт газар нутгийн 54 хувийг бэлчээр эзэлж байна. Иймд бэлчээрийн асуудлыг тэр дундаа Монгол Улсын тэргүүлэх санаачилга тал хээрийн төлөвлөгөөг бид бүхэн дэвшүүлсэн. Энэхүү төлөвлөгөөнд гурван санаачилга байна.

Бэлчээрийн тэргүүлэх санаачилга

Ус ба газрын нэгдсэн менежмент

Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтцийн гурван санаачилгын хүрээнд 196 улсын дэмжлэгийг авч чадсан.

Мөн дэлхийн малчдын чуулганаас залуу малчдын болон эмэгтэй малчдын тунхаглалыг баталсан" хэмээн үр дүнг мэдээллээ.

Read full article →