Depository of News

Т.Аубакир сайд өөрийг нь чөлөөлүүлэх санал гаргасан М.Нарантуяа Нара гишүүний асуудлаар холбогдох газарт нь хандсан гэв

newsdepo.com · world

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрөгч Даваа гарагт нээлтээ хийсэн.

Төсвийн тодотгол хэлэлцэж эхлэх үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара Ерөнхий сайдаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирыг чөлөөлөхийг хүссэн юм.

Тэрбээр "Н.Учрал Ерөнхий сайдын Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж байх шиг байна. Миний хувьд таны Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор гэхээс илүү тодорхой нэг сайдыг солимоор байна. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирыг сольж өгнө үү гэж хүсэж байна. Яагаад ингэж байна гэхээр үндэстэн ястнаар ялгаварлан гадуурхсандаа биш өнгөрсөн хугацаанд Монгол Улсаас урвасан Х.Зарьтхан, Х.Жекей, А.Мурат зэрэг хүмүүсийг хараад бодлогын яамыг Т.Аубакир гишүүнээр удирдуулахгүй байх санал гаргаж байгаа юм" хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Харин М.Нарантуяа Нара гишүүний гаргасан саналд ямар хариулт өгөхийг Т.Аубакир сайдаас сэтгүүлчид тодруулжээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир "Монголын парламентын түүхэнд хараар бичигдэх үйл явдлууд болж байна. Дэлхийн улс үндэстнүүд жигшин зэвүүцдэг ялгаварлан гадуурхах фашист гэмт хэргийг УИХ-ын гишүүн хийж байгаад маш их харамсаж байна. Энэ асуудал дээр хуулийн байгууллага ажиллаж байгаа. Бидний аймгаас сонгогдсон дөрвөн гишүүн хандах газарт нь хандсан. Яаж шийдэх нь хууль, хүчний байгууллагын шийдэх асуудал. М.Нарантуяа Нара гишүүнийг хэдэн хүний нэр дурдаж байгааг харсан. Тэр хүмүүс хаана байдаг, ямар ажил эрхэлдгийг би мэдэхгүй. Тэдгээр иргэдээр дамжуулж яг өнөөдөр Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа залуучууд, хүүхдүүдийг гутаан доромжилж байна. Тиймээс арга хэмжээ авах ёстой байгууллагууд нь авах байх.

Read full article →