2026 оны наймдугаар сард инфляц улсын хэмжээнд 12.5 хувьтай гарлаа
<p>Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.</p> <p>Инфляцын түвшин 2026 оны наймдугаар сард улсын хэмжээнд 12.5 хувь гарсны 46.9% буюу 5.8 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 13.3% буюу 1.7 нэгж хувь нь тээврийн бүлэг, 9.2% буюу 1.2 нэгж хувь нь боловсролын үйлчилгээний бүлэг, 7.6 хувь буюу 0.9 нэгж хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс голлон шалтгаалсан байна.</p> <div class="flourish-embed" contenteditable="false" data-src="https://ikon.mn/raw/2026/9/9/19777/visualisation-30197476/index.html"><script src="https://ikon.mn/raw/2026/9/9/19777/visualisation-30197476/flourish.embed.js"></script></div> <p>Түүнчлэн улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 16% буюу 2 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 35% буюу 4.4 нэгж хувиар тус тус нөлөөлжээ.</p>
