2026 оны эхний найман сард гадаад худалдааны тэнцэл 6 тэрбум ам.долларын ашигтай гарлаа

Монгол Улс 2026 оны эхний найман сарын байдлаар дэлхийн улс орнуудтай 22.7 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийснийг Гаалийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Үүнээс 14.4 тэрбум ам.долларын бараа, түүхий эдийг экспортолж, 8.4 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг импортолсон байна. Улмаар гадаад худалдааны тэнцэл 6 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад:

Экспорт 57.2 хувиар өсөж, 14.4 тэрбум ам.долларт;

Импорт 12.0 хувиар өсөж, 8.4 тэрбум ам.долларт;

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 36.8 хувиар өсөж, 22.8 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Түүнчлэн 2026 оны эхний найман сарын байдлаар нийт 14.4 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 57.2 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Энэ өсөлтөд уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөлснийг ГЕГ тодотголоо.

Тухайлбал

Чулуун нүүрсний экспорт 74.4 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 50.8 хувиар;

Зэсийн баяжмалын экспорт 1.77 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 21.6 хувиар тус тус өссөн

Ийнхүү экспортын голлох нэр төрлийн бүтээгдэхүүний биет хэмжээ нэмэгдсэн нь 2026 оны эхний 8 сарын нийт экспортын өсөлтөд голлох нөлөө үзүүлжээ.