Намрын улиралд хүчтэй салхины жилийн хоёр дахь идэвхтэй үе ажиглагддаг. Түймрийн аюултай үе 11-р сар хүртэл үргэлжилнэ

Монгол орны намар нь богино, хуурай, сэрүүсэлт эрчимтэй улирал бөгөөд дулаанаас хүйтний горимд хурдан шилждэг улирал билээ. Намрын улирлын цаг агаарын онцлог болон энэ жилийн төлөв байдлын талаар мэдээллийг хүргэж байна.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Намрын цаг агаарын төлөв: ЦУОШГ: Намрын саруудад цас, цочир хүйтрэл эрт ажиглагдах тул өвлийн бэлтгэл ажилдаа эртнээс анхаараарай

9-р сарын цаг агаарын төлөв: Есдүгээр сард агаарын температур огцом буурах, нойтон цас орох, хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтрэх зэрэг үзэгдэл эрт ажиглагдана

Бороо цасанд шилжиж, салхины идэвхжил нэмэгддэг

Есдүгээр сарын эхээр өдөр дулаан хэвээр боловч шөнийн хөрөлт нэмэгдэж, хяруу, цочир хүйтрэл эхэлнэ. Улирал ахих тусам агаарын температур түргэн буурч, бороо цасанд шилжиж, салхины идэвхжил нэмэгддэг байна.

Энэ жилийн тухайд есдүгээр сард өдөртөө харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч шөнөдөө дулаан алдалт эрчимжиж, агаарын температур огцом буурах, зарим үеүдэд уулархаг нутгаар нойтон цас орох, хөрсөн дээр цочир хүйтрэх зэрэг үзэгдэл олон жилийн дундаж хугацаанаас харьцангуй эрт ажиглагдах магадлалтай байгаа юм.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүчтэй салхины жилийн хоёр дахь идэвхтэй үе ажиглагддаг

Салхины хувьд 9-11-р сард хүчтэй салхины жилийн хоёр дахь идэвхтэй үе ажиглагддаг. Иймээс Монгол орны намрыг температур хурдан буурч, хяруу, цочир хүйтрэл нэмэгдэн хур тунадас багасаж, салхи идэвхэждэг өвлийн өмнөх шилжилтийн улирал гэж тодорхойлж болно.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Уулархаг болон хойд нутгаар намар эрт эхэлдэг

Есдүгээр сарын дундаж температур хойд нутгаар +7...+8 градус, говьд +10...+12 градус орчим бөгөөд зарим өдөр +25..+30 градус хүрч болдог байна. Өндөр уулсаар 8-р сарын сүүлчээс сэрүүсэлт эрчимжиж, хоногийн дундаж температур +10 градусаас доошилж эхэлдэг аж.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн жилүүдэд есдүгээр сард агаарын температур харьцангуй дулаан байгаа ба 2019 оны 9–р сард ОЖД–аас 3.4°С–аар дулаан буюу түүхэн дэх хамгийн дулаан сар болж өнгөрсөн байна. Энэ жилийн тухайд агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, төв болон зүүн аймгуудын зарим сумдын нутгаар дунджаас сэрүүн байх төлөвтэй байгаа юм.

9–р сарын температурын олон жилийн явц [Улаан – ОЖД-аас дулаан, хөх – ОЖД-аас хүйтэн]

ЦУОШГ

Намрын онцлох үзэгдэл нь хяруу, цочир хүйтрэл юм

Хүйтэн агаарын цөмрөл болон цэлмэг, тогтуун шөнийн хүчтэй хөрөлтөөс үүсэх хүйтрэлт хэд хоног үргэлжилж, салхи ширүүсэх тохиолдол бий. Мөн намар зуны улирлаас илүү хуурайшиж, 11-р сараас өвлийн хур тунадасны горимд шилжин, цасны эзлэх хувь нэмэгдэнэ.

Энэ жилийн есдүгээр сард газар тариалангийн бүс нутгаар хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтрэх зэрэг үзэгдэл олон жилийн дундаж хугацаанаас харьцангуй эрт ажиглагдах магадлалтай байгаа юм.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Намрын түймрийн аюултай үе нь жил бүрийн 9-р сарын 20-ноос 11-р сарын 10 хүртэл үргэлжилдэг

Монгол орны намрын улирал нь хур тунадас аажмаар багасаж агаар болон хөрсний чийгийн хангамж буурдаг шилжилтийн үе юм. Хуурайшилт нь зөвхөн бороо багассанаас биш температур ууршилт, салхи, хөрсний бүтэц, ургамлын бүрхэвчийн харилцан нөлөөгөөр бүрэлддэг. Намрын эхээр өдөр дулаан байх үед ууршилт үргэлжилж хөрсний өнгөн чийг багасахын зэрэгцээ шөнийн сэрүүсэлт эрчимжинэ.

Ийм нөхцөл нь ялангуяа тал хээр говийн бүсэд хөрсний хаталт бэлчээрийн чийгийн хомсдол зарим газарт шороон шуурганы эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтой.

Намрын түймрийн аюултай үе нь жил бүрийн 9-р сарын 20-ноос 11-р сарын 10 хүртэл үргэлжилдэг байна. Энэ үед өвслөг ургамал хатаж газрын гадарга болон ургамлын бүрхэвчийн чийг багасахын зэрэгцээ салхины нөлөөгөөр гал түймэр гарах, богино хугацаанд тархах эрсдэл нэмэгддэг байна.

Иймд иргэд ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, чүдэнз, тамхины гал, цог нурмыг бүрэн унтрааж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав