Depository of News

Илон Маск “иргэний дайн болохоос өмнө маш олон хүүхэдтэй болох” хүсэлтэйгээ хэлж байсныг экс найз бүсгүй нь батлав

newsdepo.com · world

Дэлхийн хамгийн баян хүний 14 хүүхдийн нэгийг төрүүлсэн эмэгтэй Илон Маск өөрийн эзэмшлийн сошиал платформоор дамжуулан нийгмийг “зориуд хагаралдуулж” байгаа бөгөөд үүнийг зохицуулахгүй бол ноцтой гамшигт хүргэж болзошгүйг анхааруулжээ.

Ахмад найруулагч Алекс Гибнигийн “Маск” нэртэй шинэ баримтат кинонд Трампын MAGA хөдөлгөөний инфлюнсер асан Эшли Сэнт-Клэйр ингэж ярьсан байна.

Тэр 2024 онд Маскийн хүүг төрүүлсэн ч хамт амьдралгүй, салж байсан юм. Тухайн үед Маскийн төлөөний хүмүүс $40 саяыг нэг удаа төлж, сар бүр $100,000-ын тэтгэлэг төлөх санал тавьж, хариуд нь харилцаагаа нууцлах болзол тулгасан ч Сэнт-Клэйр хүлээж аваагүй юм байна.

Одоо үргэлжилж буй Венецийн кино наадамд “Musk” баримтат кино оролцож байгаа юм.

Сэнт-Клэйрт бичсэн мессэждээ Маск нэг удаа “иргэний дайн болохоос өмнө маш олон хүүхэдтэй болох” хүсэлтэйгээ хэлж байжээ.

Венецийн наадмын нээлтийн үеэр сэтгүүлчид экс хамтрагч нь зүгээр л иргэний дайн болохоос айж байсан уу, эсвэл өөрөө дайн эхлүүлэхийг санаархаж байсан уу гэж асуухад Сэнт-Клэйр “Аль нь ч байсан түүний X платформ дээр явуулж буй ажиллагааг үл тоомсорлож болохгүй. Учир нь тэр бодит ертөнцөд байдаггүй галыг асаахыг оролдож байгаа. Хэрвээ зохицуулахгүй, номхруулахгүй, үүнийг зогсоох үүргээ бид гүйцэтгэхгүй бол сүйрэлд хүргэж болзошгүй нийгмийн хуваагдлыг тэр зориудаар бий болгож байна” гэж хариулсан байна.

2022 онд Твиттер платформыг худалдаж авснаасаа хойш Маск хувийн улс төрийн үзэл баримтлалаа энэ платформыг ашиглан нийтэд түгээх болсон.

Тухайлбал Даваа гарагт тэр Саксони-Анхальт мужийн сонгуульд ялсан Германы хэт барууны AfD (Alternative fur Deutschland) намд баяр хүргэж, удирдагчдыг нь магтан сайшааж байв.

Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баримтат киног найруулсан Гибни соёл иргэншлийн мөхлийн талаар Илон Маск байнга ярьдаг нь Өмнөд Африкт өнгөрүүлсэн хүүхэд насных нь айдастай холбоотой байж магадгүйг хэлжээ.

“Тэр маш хэцүү, сэтгэл зүйг нь гэмтээсэн хүүхэд насыг туулсан хүн. Хэрвээ би сэтгэл зүйч байсан бол тэр энэ айдас түгшүүрээрээ өнөөдөр биднээр тоглож байна гэж дүгнэмээр байна” гэж тэр Венецийн наадмын нээлтийн үеэр ярьсан байна.

Гибни дөрвөн цаг үргэлжилдэг уг баримтат киног бүтээхэд гурван жилийг зарцуулжээ. “Миний олж мэдсэн зүйл бол Маскийн түүх нь шинэ технологийн түүх биш байлаа. Түүний түүх бол шинэ лонхонд хийсэн хуучин дарсны түүх юм. Түүний түүх бол өөртөө итгэлтэй хүн болон хувьцааны хөөсрөлийн түүх юм. Түүний эд хөрөнгө, хүч чадал нь хувьцааны хөөрөгдлөөс бий болсон” гэж Гибни ярьсан байна.

Эх сурвалж: The Guardian

Read full article →