Depository of News

Тетрис компанийн анхааруулгын дараа Цагаан ордон “Build the Wall” тоглоомыг вэб сайтаасаа буулгажээ

newsdepo.com · economy

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгчийн Цагаан ордон вэб сайтдаа Трампын мөрийн хөтөлбөрийг сурталчилсан улс төрийн агуулгатай хуучны видео тоглоомууд бүхий хуудас нээсэн юм.

Тэдний нэг болох “Build the Wall” нэртэй тоглоом нь дэлхий дахинд алдартай Тетрис тоглоомыг дуурайлгасан хийцтэй байжээ.

Тэгвэл Цагаан ордон “Хилээ хууль бус нэвтрэгчдээс хамгаалъя” уриатай, хана өрдөг энэ тоглоомыг өчигдөр вэб сайтаасаа буулгасан байна.

Яагаад ийм арга хэмжээ авах болсноо Цагаан ордон тайлбарлаагүй юм.

Гэхдээ дөрөв хоногийн өмнө Тетрис компани уг тоглоомыг бүтээхэд оролцоогүйгээ мэдэгдээд зохиогчийн эрхийг хүндлэхийг Цагаан ордонд анхааруулж байжээ.

“Тетрис компани Build the Wall тоглоомыг бүтээхэд оролцоогүй бөгөөд уг тоглоомд оюуны өмчийн зөвшөөрөл олгоогүй болно” гэж тус компани мэдэгдэж байв.

Хууль эрх зүйн арга хэмжээ авах эсэхийг нь асуухад Тетрис “одоохондоо энэ асуудлыг судалж байна” гэж хариулжээ.

“Тетрис компани хүмүүсийг хуваах биш нэгтгэх нь илүү хүчтэй гэдэгт итгэдэг. Ташрамд дурдахад бид оюуны өмчийн зөрчлийг маш нухацтай авч үздэг” гэж тэд мэдэгдсэн байна.

Цагаан ордон тоглоомын хуудсаа Пүрэв гарагт нээсэн бөгөөд тэр дороо оюуны өмч, арьс өнгөний үзэл зэргийн улмаас шүүмжлүүлж байсан юм.

Тухайлбал тоглоомууд болон тэдгээрийн танилцуулга видеонуудад Sega, Microsoft Xbox, Flappy Bird Foundation зэрэг брэндүүдийг санагдуулам дүрслэл олон харагдаж байв.

Тоглоомын хуудас танилцуулахдаа Цагаан ордон “Манай засаг захиргаа ерөнхийлөгчийн олон амжилтын түүхийг Америк хүн бүрд таалагдах, шинэлэг байдлаар өгүүлэх арга замуудад анхаарлаа хандуулж байна” хэмээн мэдэгдэж байлаа.

Эх сурвалж: AFP

Read full article →