Depository of News

"Төмөр зам доогуурх нүхэн гарц, ДЦС 5-ын бүтээн байгуулалтын ажил өвлийн улиралд үргэлжилнэ"

newsdepo.com · world

<p>Нийслэлд хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын ажлыг&nbsp;өвлийн улиралд ч тасралтгүй үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.</p> <p>Тухайлбал нийслэлийн гурван байршилд баригдаж байгаа&nbsp;төмөр зам доогуурх нүхэн гарцны барилга угсралтын гүйцэтгэл 75 хувьтай, дүүжин замын тээвэр төслийн явц 85 хувь, &ldquo;Сэлбэ хот&rdquo; орон сууцны хорооллын ажлын явц 38.6 хувь, Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байгаа гэж мэдээлээд буй.</p> <p>&quot;Өвлийн улиралд замын хөдөлгөөний түгжрэл, агаарын бохирдол, эрчим хүчний ачаалал зэрэг олон хүндрэл гарах эрсдэл бий. Энэ бүхнийг төслийн гүйцэтгэл, бүтээн байгуулалтад урьдчилан тооцоолж, төлөвлөн ажиллах шаардлагатай&quot; гэж <strong>Нийслэлийн Нэгдсэн Төслийн Удирдлагын Газрын захирал З.Батырбек</strong>&nbsp;тодотгов. Ингэхдээ төсөл бүрийн ажлын явцад нарийвчилсан үнэлгээ хийж, календарьчилсан төлөвлөгөө боловсруулан, тогтмол хяналт тавьж ажиллахаас гадна бүтээн байгуулалтын бүх үе шатанд&nbsp;олон нийтийн хэрэгцээ, байгаль орчны хамгаалал, ил тод байдал, хүртээмж зэргийг тусгах, үүний тулд холбогдох хэлтэс, нэгжүүд хамтран судалгаанд суурилж ажиллахаар болжээ.</p>

Read full article →