А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог
Энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Италид олон улсын улс төрийн чиглэлээр суралцаж буй А.Азбаярыг урьж, ярилцлаа. Тэрээр 24 настай, энэ жил төгсөх курсийн оюутан. Суралцахынхаа хажуугаар аялал жуулчлалын бизнес эрхэлдэг бөгөөд Баруун Европын орнуудаас Монголд жуулчин татахын зэрэгцээ өвөл, зуны аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой ажээ.
