Т.Ням-Очир: Нийгэм эдийн засгийн үзүүлэлт багатай сурагчдын PISA үнэлгээний гүйцэтгэл ахисан

Монгол Улс боловсролын чанараа тодорхойлуулж, олон улсад аль түвшинд яваагаа мэдэхийн тулд 2025 онд Сурлагын Амжилтын Олон Улсын Үнэлгээ(PISA)-д хамрагдсан.

Энэ жилийн тухайд дэлхийн 91 улсын 760 мянга гаруй суралцагчид оролцсон бөгөөд тэд 15 настай 33 сая сурагчийн төлөөлөл юм. Монгол Улсаас 2025 онд өөрийн орны 59,900 суралцагчийг төлөөлөн 191 сургуулийн 7,146 суралцагч тус үнэлгээнд хамрагджээ.

Уг үнэлгээгээр Монгол сурагчдын байгалийн ухаан, математик, унших чадварын гүйцэтгэл Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага (OECD)-ын дунджаас доогуур хэвээр байгаа юм. Дөрвөн үзүүлэлтийн дунджаар 91 орноос 49 дүгээр байрт эрэмбэлэгдсэн.

Тэгвэл суралцагчдын нийгэм эдийн засгийн үзүүлэлт тус үнэлгээнд хэрхэн нөлөөлж буй талаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцууллаа.

Тэрбээр "Нийгмийн эдийн засгийн үзүүлэлт сайн байгаа буюу амьжиргааны түвшин сайтай өрхийн хүүхдүүдийн гүйцэтгэл ялгаатай байгааг харуулж байна.

Нийгэм эдийн засгийн хувьд давуу нөхцөлтэй суралцагчид тааламжгүй нөхцөлтэй суралцагчдаас 71 оноогоор илүү гарсан. OECD-ын тус үзүүлэлт 85 хувьтай байдаг. Хот хөдөөгийн ялгаа багассан үзүүлэлт ажиглагдаж байгаа.

Байгалийн ухааны үзүүлэлтээр нийслэл, аймгийн төв, сумын сурагчдын гүйцэтгэл ойртож ирлээ. Төрийн болон төрийн өмчийн бус сургуулиудын хоорондын ялгаа дээрх гурван чадвар дээр тэгш байдалтай байна.

PISA-2025 үнэлгээнд оролцсон улсуудын нийгэм эдийн засгийн үзүүлэлт буурсан. Гэхдээ Монгол Улсын хувьд нийгэм эдийн засгийн үзүүлэлт багатай сурагчдын гүйцэтгэл ахисан. Харин өндөр байгаа сурагчид үзүүлэлтээ хадгалсан.

Нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг байгалийн ухааны гүйцэтгэлээр нь аваад үзвэл нийслэлээс байршил алслагдах тусам гүйцэтгэл буурч байна. OECD-ын дунджаас дээгүүр байгаа гүйцэтгэлтэй суралцагчид нийслэл, аймгийн төвд сурч байна. 2022 оныг бодвол 2025 онд энэ үзүүлэлт төдийлөн нэмэгдээгүй.

Монгол Улсын хувьд сургууль доторх ялгаа нь сургууль хоорондын ялгаанаас өндөр хувьтай байна. Сургуулийн доторх ялгаа нь багш, менежменттэй холбоотой байх магадлалтай.

Суралцагчийн сайн сайхан байдал буюу сэтгэл ханамжтай байдлыг авч үзлээ. Энэ үзүүлэлтээр 2022 онд Монгол Улс өндөр байсан. 2025 онд эрэгтэй суралцагчдын сайн сайхан байдал 7.4 байсан бол 2025 он 8 оноо болж өссөн. Эмэгтэй суралцагчид 7 байсан бол 2025 онд 7.7 оноо болж өсжээ. Өөрөөр хэлбэл сургуулийн орчинд өөрийгөө аюулгүй хэмээн мэдэрдэг суралцагчид амьдралдаа сэтгэл хангалуун байх магадлалтай" гэв.