Depository of News

"Хүрэн баавгай суурьшлын бүс рүү орсон 10 гаруй тохиолдол бүртгэгдээд байна"

newsdepo.com · world

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирэх болсонтой холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас дараах мэдээллийг өглөө.

Тус яамны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын Биологийн олон янз байдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Хандармаа “2026 он гарснаас хойш хүрэн баавгай суурьшлын бүс рүү орсон 10 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад бүртгэгдсэн.

Энэ болгон дээр аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдал, орон нутгийн онцгой комисс хамтраад тухайн амьтныг айлгаж, цочоолгүйгээр хөөж үргээх арга хэмжээ авч байгаа.

Баавгай суурьшлын бүс рүү орж ирэх болсон шалтгааныг судалж байгаа. Баавгайн анхаарлыг татах зүйл юу байв, тухайн газарт идэш тэжээл болдог ургамал, жимс ургасан уу эсвэл хулгай анчид, самар жимс түүж байгаа иргэд олон байгаагаас амьдардаг газраасаа дайжсан уу гэдгийг судалж байна.

Иргэдэд хүргэх зөвлөмжөө яам, орон нутгийн захиргааны пэйжээр хүргэж байгаа.

Баавгай нь хоол тэжээл, ус хайх үедээ хүн амьдардаг газар, малын бэлчээр болон суурьшлын бүсэд ойртох тохиолдол байдаг. Ялангуяа хоол тэжээл хомсдох, ган, түймэр зэрэг нөхцөлөөс гадна малын сэг зэм, хүнсний хаягдал зэрэг нь баавгайг айл, суурин газар руу татах шалтгаан болдог” гэлээ.

Read full article →