СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баавгайтай тааралдвал 72720303, 11-310005 дугаарын утсанд яаралтай мэдэгдээрэй

Идэш тэжээлийн хомсдол болон зан төрхийн онцлогоос шалтгаалан хот, суурин газарт баавгай орж ирэх тохиолдол гарч байна.

2026 он гарсаар Улаанбаатар хотын суурьшлын бүсэд хүрэн баавгай (Ursus arctos) орж ирсэн гурван удаагийн тохиолдол бүртгэгдлээ.

Хамгийн сүүлд буюу гурав дахь тохиолдол нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн аманд бүртгэгдсэн байна.

Иймд хот орчмын малчид, зуслангийн бүсийн иргэд болон аялал зугаалгаар яваа иргэдийг сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Баавгайтай таарсан тохиолдолд:

Ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газар 72720303

Ажлын бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсанд яаралтай мэдэгдэнэ үү.

Эх сурвалж: Нийслэлийн Байгаль Орчны Газар