Depository of News

Монгол Улсад эхний найман сард 705,098 жуулчин иржээ

newsdepo.com · sport

Монгол Улсыг зорин ирэх гадаад жуулчдын урсгал тогтмол нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын өсөлт үргэлжилж байна.

Статистик мэдээллээр Монгол Улсад эхний найман сарын хугацаанд нийт 705,098 жуулчин хүрэлцэн ирсэн нь өмнөх оны мөн үеэс 106,896 жуулчнаар буюу 17.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээлэв.

Гадаад жуулчдыг улс орноор авч үзвэл 2026 оны найман сарыг хүртэлх хугацаанд:

ОХУ-аас 239,134

БНХАУ-аас 171,497

БНСУ-аас 128,589

Япон Улсаас 30,417

Казахстан Улсаас 16,870 жуулчин тус тус иржээ.

Мөн Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тайланд 2026 оны эхний хагас жилийн байдлаар аялал жуулчлалын зарцуулалтын үзүүлэлтээр хамгийн сайн байгаа зах зээлд 29 хувийн өсөлттэйгөөр хоёр дугаар байрт эрэмбэлэгдсэнийг мэдээллээ.

Read full article →