Depository of News

"БНСУ-ын Пүсан хотноо нүүдэлчин монголчуудын өв уламжлал, язгуур соёлыг харуулсан баярын жагсаал зохион байгуулна"

newsdepo.com · sport

Монголын Үндэсний Спортын Хороо (МҮСХ)-ноос энэ сарын 12-ны Ням гарагт БНСУ-ын Пүсан хотноо нүүдэлчин монголчуудын өв уламжлал, язгуур соёлыг олон улсад харуулах зорилгоор баярын жагсаал хийхээр болжээ.

Энэ талаар тус хорооны Ерөнхийлөгч Т.Түмэндэлгэр "Монголын Үндэсний спортын гайхамшиг, сүр хүч, өв уламжлалыг олон улсын тавцанд цуурайтуулах арга хэмжээний талаар танилцуулах гэж байгаадаа таатай байна. МҮСХ нь Өмнөд Солонгосын томоохон аялал жуулчлалын төв болох Пүсан хотод энэ сарын 12-ны Ням гарагт үндэсний спортыг таниулах парад буюу баярын жагсаал зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад буй. Энэ жагсаалд манай хороонд бүртгэлтэй 17 спортын шилдэг тамирчид, удирдлагууд мөн Монгол бөхийн аварга, арслан, үндэсний сурын дархан, даян мэргэн, шагайн харвааны үлэмж дархан мэргэн гэх зэрэг олон алдартнууд бүрдсэн бөгөөд "Physical Asia" нэвтрүүлэгт амжилттай оролцсон уран нугараач Э.Лхагва-Очир, холимог тулаанч Б.Энх-Оргил нар энэ жагсаалд оролцоно.

Түүнчлэн тус улсад ажиллаж амьдарч байгаа үндэсний спортын тамирчид дэмжиж, оролцохоор төлөвлөсөн.

Солонгост аялан тоглолт хийж байгаа Үндэсний урлагийн театрын баг хамт олон жагсаалд хүч нэмж оролцох гэж байгааг дуулгахад таатай байна. Энэ боломжийг ашиглаад Солонгост амьдарч байгаа нийт иргэдээ жагсаалд оролцох боломжоор бид хангаж байгаа. Тиймээс иргэдээ энэ жагсаалд өргөнөөр оролцохыг уриалж байна" гэв.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний спортоо сурталчлах зорилготой энэ төсөл нь аялал жуулчлалын хөгжүүлэх бодлоготой уялдуулж байгаа аж. Нийт үндэсний спортын 45 тамирчин энэ удаагийн жагсаалд оролцохоор төлөвлөжээ.

Аялал жуулчлалын томоохон төв болох Пүсан хотоор дамжуулан үндэсний спортыг шинэ, өвөрмөц чиглэл болгон сурталчлах бөгөөд зөвхөн парад бус соёлын дипломат ажиллагаа юм гэдгийг зохион байгуулагчид хурлын төгсгөлд онцоллоо.

Read full article →