Ургац хураалтад 2,300 цэргийн алба хаагч, 500 гаруй оюутныг сайн дурын үндсэн дээр оролцуулахаар болжээ

Улсын ургацын комиссын хуралдаан өнөөдөр /2026.09.07/ болж, 2026 оны ургацын хураалтыг богино хугацаанд шуурхай зохион байгуулах, цаг агаарын эрсдэлээс ургацыг хамгаалах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгсөн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат олон нийтийн сүлжээнд мэдээлжээ.

Тэрбээр "Ургац хураалтад хүн хүчийг нэмэгдүүлэх, техник болон шатахууны бэлэн байдлыг хангах, төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих, тариалангийн бүсийн зам, эрчим хүчний тасралтгүй байдлыг хангахад онцгой анхаарахыг үүрэг болголоо.

Ургац хураалт, хадлан тэжээлд шаардлагатай 12 мянган тонн шатахууны нөөц бүрдүүлж, тасралтгүй хангана.

2,300 цэргийн алба хаагч, 500 гаруй оюутан, залуус ургац хураалтад сайн дурын үндсэн дээр оролцоно.

Ургацыг мал, амьтнаас хамгаалах, хураасан ургацын мэдээг үнэн зөв, шуурхай гаргахыг орон нутагт үүрэг болголоо.

Цаг агаарын хүйтрэлтээс өмнө ургацыг технологийн хугацаанд бүрэн хураан авах зохион байгуулалтыг эрчимжүүлнэ.

Энэ жилийн ургацын болц харьцангуй жигд байгаа ч ургац хураалт өмнөх жилүүдээс 5–10 хоногийн хойно эхэлж байна. Тиймээс богино хугацаанд эрчимтэй ажиллах нь чухал байна.

Энэ оны ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай мөн 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.

Балансаас харахад хэрэгцээт хүнсний улаанбуудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж байна.

Улаанбуудай, төмс, хүнсний ногооны хангамж, үнийг тогтворжуулах зорилгоор Засгийн газраас 2026 оны намрын ургацаас 100 мянган тонн хүнсний улаанбуудай, анх удаа улсын хэмжээнд 12 мянган тонн төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэхээр санхүүжилтийг төсвийн тодотголд тусгаад байна. Түүнчлэн гурилын үйлдвэрүүдэд улаанбуудай худалдан авахад хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдэж байгаа. 2026 төсвийн тодотголд өргөн мэдүүлсэн.

Улсын хэмжээнд үр тариа хадгалах 557.3 мянган тоннын багтаамжтай элеватор байгаагаас өнөөдрийн байдлаар гурилын үйлдвэрүүд болон ХААК ТӨХХК-д нийт 61.1 мянган тонн улаанбуудайн үлдэгдэлтэй байна. Тус яамны харьяа “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК-д 186.0 мянган тонн хүнсний буудай хадгалах хүчин чадал бүхий элеватортой бөгөөд элеваторын засвар үйлчилгээг хийлгэж буудай хүлээн авах бэлтгэлийг хангаж байгаагийн зэрэгцээ зарим элеваторуудыг гурилын үйлдвэрүүд түрээсээр ашиглуулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна" гэжээ.