Depository of News

Н.Учрал: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн цэвэр ашгаас ₮1.5 их наядыг төсөвт ногдол ашиг хэлбэрээр авч, тэтгэвэр нэмнэ

newsdepo.com · world

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.

Төсвийн тодотголоор Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, төрийн өмчит компаниудаас ногдол ашиг авч, улсын төсөвт төвлөрүүлэх гэж буй.

Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал "Өрхийн орлого 2026 оны хоёрдугаар улирлын байдлаар 4.9 хувиар агшсан энэ үед иргэдийг хамгаалах зорилгоор цалин хөлс нэмэгдүүлж энэ оныг дуусгах ёстой. Үүнийг төрийн өмчит компанийн цэвэр ашгаас нь дэмий юм хийлгэхгүйгээр нөхөж авна.

Төрийн өмчит компаниудын дансанд хуримтлагдсан ногдол ашгийг төсөвт авъя гэхээр Үндэсний баялгийн сангийн хуулиар болохгүй. Тэгэхээр энэ удаагийн тодотголын хүрээнд уул уурхайн экспорт өссөн учраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас цэвэр ашгаас 1.5 их наяд төгрөгийг төсөвт ногдол ашиг хэлбэрээр авч, асуудлаа шийднэ.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 26.5 хувийг эзэмшдэг 1,072 ширхэг хувьцаанд таван удаа ногдол ашиг тараасан. Гэтэл үлдсэн хувийг эзэмшдэг төр яагаад ногдол ашиг аваагүй вэ. Хэрэв ногдол ашгаа авсан бол төсвөөр дамжуулаад иргэдэд хүргэх байсан. Яагаад бид орлого олдог байх үедээ элдэв гүүр байгууламжаас хэтрэхгүй сууж байсан бэ.

Төрийн өмчит 20 компанийг хөрөнгийн зах зээл дээр гаргаж, ногдол ашиг өснө. Тиймээс дараа жил 3.5 их наяд төгрөг авна. Хүн төрөлхтөн иргэддээ төрийн өмчийн ногдол ашгийг хүргэхийн тулд төсвөөр дамжуулахаас өөр шинжлэх ухааны ололт олоогүй. Төсвөөс гадуур байлгахаар улс төрчид цавчаад байна. Тиймээс УИХ дээр нээлттэй хэлэлцээд тэтгэвэрт өгье" гэв.

ВИДЕО:

Read full article →