Depository of News

Хүүхдийн тэтгэмжээ гурван сараас дээш хугацаанд төлөөгүй 188 хүнд шийтгэл оногдуулав

newsdepo.com · world

Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд “Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй” зөрчил 2026 оны эхний найман сарын байдлаар нийт 188 бүртгэгдсэнийг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээллээ.

Үүнээс

93 буюу 49.5 хувь нь нийслэлд

95 буюу 50.5 хувь орон нутагт бүртгэгдсэн байна.

Зөрчлийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл, эрх бүхий албан тушаалтнаас 182 хэргийг шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулахаар шүүхэд хүргүүлж, зургаан хэргийг шалгаж байна.

Шүүхээс нийт 157 хүнд шийтгэл оногдуулсны 75 хүнд торгох, 82 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ.

Зөрчлийн холбогдогч нарыг хүйсийн байдлаар авч үзвэл 154 нь эрэгтэй, дөрвөн эмэгтэй, насны хувьд 18-25 насны гурав, 26-35 насны 48, 36-45 насны 87, 46-55 насны 19 хүн байна.

Прокурорын байгууллага зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавьдаг.

Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн зургаа дахь хэсэгт “Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж хуульчилсан.

Read full article →