Depository of News

Нүүдэлчдийн наадмаас Монголын баг 23 медаль хүртэж, багийн дүнгээр VI байр эзэллээ

newsdepo.com · sport

Киргиз улсад болж байгаа нүүдэлчдийн цогц наадам энэ сарын 6-нд өндөрлөлөө. Медалийн чансаагаар Киргиз 30 алт, 29 мөнгө, 13 хүрэл буюу нийт 72 медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Казахстан 29 алт, 16 мөнгө, 19 хүрэл, ОХУ долоон алт, долоон мөнгө, 20 хүрэл, Иран дөрвөн алт, гурван мөнгө, найман хүрэл, Узбекистан гурван алт, таван мөнгө, 12 хүрэл, Монгол улс гурван алт, гурван мөнгө, 17 хүрэл медаль хүртжээ.

Мөн 12 улс алтан медаль хүртсэн бол 29 орон ямар нэгэн медаль хүртжээ.

Манай улсаас үндэсний бөхийн төрөлд улсын заан Д.Анар, сээр хугалах багийн тэмцээн болон киргиз морьт харвааны эмэгтэй төрөлд Г.Гүнбилэг нар алтан медаль хүртжээ.

Сонирхуулахад 2028 онд болох дараагийн нүүдэлчдийн наадмыг ОХУ-ын Татарстан мужийн Казань хотод зохион байгуулахаар болсон байна.

Read full article →