Depository of News

С.Амарсайхан: Философич С.Молор-Эрдэнийн ирээдүй хойч үеийн итгэл үнэмшлийг устгах гэсэн оролдлогыг сайдын хувьд зүгээр хараад суухгүй

newsdepo.com · world

Философич С.Молор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлд зааснаар үндэсний эв нэгдлийг бусниулах гэх зүйл ангид холбогдуулан нэг сарын хугацаатай цагдан хориод буй.

Уг асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Би Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд улс орны аюулгүй байдал, язгуур эрх ашигтай холбоотой аливаа ноцтой асуудал үүсвэл түүний учир шалтгааныг тодорхой болгох, үнэлэлт дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагаар холбогдох байгууллагаар шалгуулах чиг үүрэгтэй. Хэрхэн яаж шалгах нь хууль хяналтын байгууллагын асуудал.

Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой аливаа асуудлыг хэн нэгний дур зоргоор ярьдаг асуудал биш. Монгол хүн бүрийг хооронд нь эр эмгүй, хүүхэд багачуудгүй сайн муугаар нь хэлж талцуулдаг, нийгмийн хуваадаг байсан бол сүүлдээ даамжраад айл гэрийн ариун нандин хил хязгаар, гэр бүлийн үнэт зүйл рүү ордог болсон. Цаашлаад төрөө үгүйсгэдэг болсон. Явж явж улс үндэстний түүх үнэт зүйл, ирээдүй хойч үеийн итгэл үнэмшлийг устгах гэсэн оролдлогыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд зүгээр хараад суухгүй.

Би философич С.Молор-Эрдэнийн учир шалтгаан, нөхцөл байдал, зорилгыг хуулийн хүрээнд шалгаж тодорхой болгож үнэлэлт дүгнэлт өгч тогтоо гэсэн. Хорих, баривчлах, саатуулах нь прокурорын хяналт дор шүүхийн хараат бус үйл ажиллагаагаар шийдвэрлэдэг асуудал" гэв.

Read full article →