Ирэх 10 хоногийн ихэнх хугацаанд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно

Ирэх 10 хоногийн ихэнх хугацаанд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орохыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.

2026 оны 09 дүгээр сарын 07-ноос 09 дүгээр сарын 17-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас:

07-нд Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг,

08-нд төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,

09, 12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,

11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,

14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг,

15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,

16-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.

Салхи:

Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 3-8 метр,

11, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12, 16-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ. Дархадын хотгороор -1...-6 градус,

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3...+2 градус,

Эхийн голын Баянбүрд орчмоор +10...+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус,

бусад нутгаар +2...+7 градус дулаан,

өдөртөө Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15…+20 градус,

Их нууруудын хотгороор +22…+27 градус,

бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

14-16-нд нэмж дулаарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 11, 12, 15, 16-нд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө +3...+8 градус, Яармаг, Сонгиноны орчмоор -2...+3 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна. 14-16-нд нэмж дулаарна.