"Дае-кал шахмал" эм хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
<p><strong>Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Хяналт, Зохицуулалтын Газар(ЭЭХХЗХ)</strong>-аас Инденез улсын PT. Caprifamindo Laboratories үйлдвэрлэгчийн FE8665 цувралын дугаартай "Дае-Кал" шахмал эмийг эргүүлэн татаж байгааг зарлалаа.</p> <p>Тус шахмал эм нь Эм шинжлэх лабораторийн 2026 оны наймдугаар сарын 11-ний өдрийн шинжилгээний дүнгээр шаардлага хангаагүй тул эрсдэлийн II ангиллаар эргүүлэн татаж, журмын дагуу устгал хийсэн байна. Иймд FE8665 цувралын дугаартай "Дае-Кал" эмийг хэрэглэхгүй байхыг анхааруулав.</p>
