Л.Лхагваа: Энгийн хэр нь энергийн дээдийг түгээж амьдрах хамгийн сайхан
Хүний эрх, нийтийн эрх ашиг, байгаль орчны шударга ёсны төлөө 50 гаруй жил тууштай тэмцэж, үнэт зүйл, итгэл, үнэмшил дүүрэн 70 насны босго алхаж яваа Хүний эрхийн хамгаалагч, бахархалт эмэгтэй бол Дорноговь аймгийн Айраг сумын “Эх орон хамтын хүч” ТББ-ын тэргүүн Л.Лхагваа юм. Тэрээр хань М.Алтангэрэлтэйгээ хашаандаа сайхан амьдрах ухааныг залуу үеийнхэндээ үлгэрлэн хол, ойрын зочид гийчдийг амтат ногоо, халуун цай, хоолоороо дайлан угтан авч, үдэн гаргаж суудаг буян түгээгч юм. “Амьдралын тойрог”-ийн энэ удаагийн зочноор Лодойсамбуугийн Лхавгааг урьж ярилцлаа.
