Depository of News

Германы пуужин сансарт ниссэнээр Европ тив хиймэл дагуул хөөргөх өрсөлдөөнд нэмэгдлээ

newsdepo.com · world

Германы стартап компани Isar Aerospace өчигдөр буюу Бямба гарагт Норвегийн туйлын бүсээс анхны пуужингаа сансарт нисгэснээр Европ тив өөрийн газар нутаг дээрээс хиймэл дагуул хөөргөдөг болоход нэг алхам ойртсон байна.

Spectrum нэртэй уг пуужин Европын эх газраас дэлхийн тойрог замд хүрсэн анхны арилжааны нислэг болж байгаа юм.

“Бид тойрог замд байна! Европын түүхийг бүтээлээ” гэж Isar компани сошиал хуудсаараа мэдэгджээ.

“Бид одоо Андоеагаас хиймэл дагуул хөөргөх боломжтой болсон нь энэ хүнд хэцүү цаг үед Норвеги болон Европын аюулгүй байдлыг бэхжүүлж байна” гэж Норвегийн худалдаа, аж үйлдвэрийн сайд Сесили Мирсет мэдэгдсэн байна.

Гуравдугаар сард Isar компанийн пуужин хөөргөх талбайд зочилсон Германы канцлер Фридрих Мерц дэлхийн дэг журам АНУ-ын ерөнхийлөгч Трампын үед өөрчлөгдөж, Европ тивийн бие даасан байдал чухал болж байгааг онцолж байв.

Норвегийн умард туйлын Андоеа сансрын буудлаас хөөрсөн жижиг, дунд оврын нисгэгчгүй Spectrum пуужин таван жижиг хиймэл дагуул болон нислэгийн технологийг турших төхөөрөмж тээвэрлэж яваа юм байна.

Энэ нь Isar компанийн хоёр дахь пуужин хөөргөлт бөгөөд анхны пуужин нь 18 сарын өмнө ижил буудлаас хөөрөхдөө галд автаж, далайд унаж байжээ.

2025 оны гуравдугаар сард болсон энэ осол хөгжүүлэгчдэдээ их хэмжээний хэрэгтэй мэдээлэл өгсөн тул дараагийн нислэг амжилттай болсон гэнэ.

Одоо хиймэл дагуул хөөргөх дэлхийн зах зээлийн өрсөлдөөний гол тоглогчид нь АНУ-аас хөөргөдөг Илон Маскийн SpaceX, Өмнөд Америкийн Гайанагаас хөөргөдөг Францын ArlianeGroup хоёр юм.

Швед улс өөрийн Эсранж талбайгаас, Их Британи улс Шотландын Шетланд арлууд дээр байрладаг SaxaVord Spaceport буудлаас бас хиймэл дагуул хөөргөдөг болохоор ажиллаж байгаа нь бүгд Европын бие даасан байдлыг хангах зорилготой.

Өнгөрсөн долоо хоногт Isar компани шинэ пуужин хөгжүүлэх, хөөргөлт болон туршилтын дэд бүтцийг бий болгох зорилгоор Европын Сансрын Агентлагаас 200 сая еврогийн санхүүжилт авснаа зарласан юм.

Германы энэ компани бас хоёр дахь пуужин хөөргөх газраа Канад улсын нутаг дэвсгэрт байгуулж байна.

Эх сурвалж: Reuters

Read full article →