Барилгын салбарын 100 жилийн ойн барилдаанд улсын начин Б.Гончигсүрэн түрүүллээ
Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээ,"Хилчин" спорт хороо, Ажнай корпорацийн бөх, Улсын начин Батхуягийн Гончигсүрэн түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Зорчигч Тээвэр 1 ОНӨААТҮГ, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай үзүүрлэв.
