Дэлхийн аварга төрүүлдэг HANA будааны жигнэмэг
<p>За яах аргагүй тод од болжээ, математикийн гавлууд маань. Зуслангаа зарах гэж улсаар нь түргэн авхуулсан багштайгаа хамт энд гүйж явна.</p> <p>Сонирхоод үзлээ. GenZ үеийнхэн болон, дүү нарынх нь бас нэг дуртай амттан будааны жигнэмэг юм билээ. Шарсан төмсний зах зээлтэй өрсөлдөн хоол хүнсний салбарт орж ирсэн будааны жигнэмэг өнгөрсөн зуунд Дорно дахины хүндэтгэлийн зоогт тооцогддог байсан тухай уншсан. Харин сүүлийн үед хатаасан будааны жигнэмэг манай хүнсний дэлгүүрүүдэд элбэг харагддаг болсон.</p> <p>Нүүрс ус бол тархины гол тэжээл гэдэг утгаараа сурагч оюутнуудын завсарлагаар ам хөдөлгөх нэг төрлийн будааны амттан. Нэг асуудал байдаг нь голдуу шарж болгосон байдаг. Ямар тосонд хэрхэн шарсан бэ гэдэг асуулт гарч ирнэ ээ дээ. Авах болгонд л тэгж бодогдоод байдаг юм. Түүнээс биш шаржигнуулаад идэхэд түгжрэл дунд хэсэгтээ ходоод баясгадаг эд л дээ. Тэгсэн хамгийн эрүүл мэндэд нийцсэн буюу, тосонд шаралгүйгээр боловсруулсан шинэ технологийг манай бизнесийнхэн хайж олоод оруулаад иржээ. Нөгөө ямар тосонд яаж шарсан бол гэдэг болгоомжлол үгүй болсон гэсэн үг. Хана буюу HANA нэртэй эл шараагүй будааны жигнэмгийг олон цагийн, урт хугацааны хичээл, давтлагын дундуур идэхэд таатай. Өнөө шуугиулаад байдаг математикийн олимпиадын аваргууд чинь эхний хэрэглэгч болцгоожээ. Шараагүй гэхээр элэг ходоодонд элдвийн нөлөөгүй амар л юм. За тэгээд тосонд шараагүй будааны жигнэмэг HANA монголчуудын явдал зуурын хүнсний сонголтод багтлаа даа, олж авна ааа.</p>
