Depository of News

"Зарим нэг тодрох хүсэлтэй сэтгүүлчийн үгэнд итгээд яваа нь М.Бадарчийн асуудлыг улам хүндрүүлж байна"

newsdepo.com · world

Монгол бөхийн холбооноос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм.

Тухайлбал улсын гарди М.Бадарчийн барилдах эрхийн талаар тус холбооны тэргүүн Ц.Магалжав "М.Бадарчийг 2023 оны наадмаар допинг хэрэглэсэн гэж эрхийг нь үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос хассан.

Манай холбооноос М.Бадарчид олон удаа хэлж байгаа. Манай холбооноос допингийн зөрчилтэй холбоотойгоор барилдах эрх хасаж, сэргээдэггүй. Ямар үндэслэлээр эрх нь сэргэх вэ гэдгийг ч олон удаа өөрт нь хэлсэн. Допингийн зөрчил гаргасан бөхчүүд олон улсын болон дотоодын дүрэмдээ уучлалт гуйхаар тодорхой хугацааны дараа эрх нь сэргэдэг. Мөн допингийн эсрэг байгууллагатай хамтарч ажиллах ёстой.

Допингийн бодис залуучуудад зарж, их хэмжээний ашиг олж байгаа хүмүүсийг нийтэд мэдэгдэх зэргээр хамтран ажиллавал эрх хассан хугацааг нь наашлуулж болдог. Нийт хугацааны 75 хувь хүртэл хөнгөлөгддөг.

Гэтэл хууль дүрэмд байхгүй, цахим орчинд нэгнийгээ барилдуул, алагчилж үзлээ гэх мэтээр давлагаалаад асуудлыг шийддэг юм гэж байхгүй. Бид нар ширэнгийн хуульд амьдраагүй. Спортын арбитр гэдэг байгууллагаас 2022 онд улсын харцага Т.Бэгзсүрэнгийн эрхийг дөрвөн жилээр хассаныг хоёр жил, улсын харцага Ц.Мөнхбаяр, тухайн үеийн аймгийн арслан Б.Өсөхбаяр нар нэг жилээр эрхээ хасуулаад барилдсан. Мөн тус байгууллагын шийдвэрээр аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нэг жилээр эрхээ хасуулаад, цолоо хураалгаад барилдаж байгаа.

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Э.Оюунболд арслан 2021 оноос барилдаж эхэлсэн. 2018 оны наадмаар эрхээ хасуулж цолоо хураалгасан Ц.Бямба-Очирыг шүүхийн шийдвэрээр цолтойгоо үлдсэн. Энэ мэтээр манай холбоо хууль дүрмээ мөрдөж ажилладаг.

М.Бадарчийн хувьд шадар сайд Н.Номтойбаяр маш тодорхой хариулт хэлсэн. Түүний эрхийг сэргээх хууль зүйн ямар ч үндэслэл алга байна. Допингийн эсрэг байгууллагатай хамтран ажиллах саналыг М.Бадарчид удаа дараа тавьсан боловч ажилладаггүй. Одоо тус байгууллагаас М.Бадарчийг барилдаж болох уу гэж асуухаар нь "Өөрөө мэд" гэж хариулсан гэж яриад байгаа. Допингийн зөрчлөө арилгаагүй тамирчин ямар нэг тэмцээнд оролцох юм бол эрхээ нэмж хасуулдаг дүрэмтэй.

Одоогийн байдлаар нэг сумын заан, нэг аймгийн цолтой бөхчүүд өөрсдөө тэмцээнд оролцоогүй ч дасгалжуулагчаар ажилласан нь тогтоогдсон тул эрхээ нэмж хасуулаад буй.

Ийм асуудалд ямар нэг байдлаар улс төр орсон ч юм уу, хэн нэгэн хүний өс хонзонгоор явсан зүйл байхгүй. Миний зүгээс энэ хүртэлх хугацаанд М.Бадарчийг барилдуулах талаас нь заавар зөвлөгөө өгдөг. Гараад өөр сэтгүүлч эмэгтэйгээс буруу мэдээлэл авснаа байдлыг хүндрүүлээд байгаа юм. Монгол Улсын төрийн тэргүүнээс хүртэл М.Бадарчийг барилдуулахад анхаарч үзээч ээ гэж дуудаж уулзсан удаа бий. Зарим нэг тодрох хүсэлтэй Шинээ гэх мэт сэтгүүлчдийн үгэнд энэ дүү маань итгээд асуудлыг улам хүндрүүлээд байна. Түүнээс биш Архангайн бөхчүүдийг ч гэдэг юм уу, зөвхөн М.Бадарчийг барилдуулахгүй хавчаад байгаа зүйл байхгүй" гэв.

Read full article →