Иргэдийн аюулгүй байдлын судалгаанд 4,620 өрхийг хамруулахаар болжээ

"Иргэдийн аюулгүй байдлын судалгаа-2026"-г улс орон даяар эхлүүлсэн талаар Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос мэдээллээ.

Монгол Улсын иргэн та Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд

Аюулгүй, амар тайван орчинд амьдарч чадаж байна уу?

Монгол хүний амьдралын чанарт гарч байгаа өөрчлөлт нь нийгмийн орчин, амьдрах нөхцөл, гэмт хэрэгт өртөх эрсдэлээс хэрхэн хамаарч байна вэ?

Эдгээр нөхцөл байдлыг "Иргэдийн аюулгүй байдлын судалгаа"-ны хүрээнд судлах аж.

Судалгаанд улсын хэмжээнд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 4,620 өрхийг хамруулна. Судалгааны мэдээлэл цуглуулах хугацаа энэ оны есдүгээр сарын 2-оос арваннэгдүгээр сарын 2-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Судалгаа нь:

Хүн амын амьдрах орчин, гэмт хэрэгт өртөх эрсдэлийг тодорхойлох

Иргэдийн аюулгүй байдлын талаарх ойлголтыг судлах

Нуугдмал гэмт хэргийн талаарх суурь мэдээллийг бий болгох зорилготойг мэдээлэв.