Depository of News

Европ, Японы сансрын хөлгүүд бараг арван жилийн турш аялсны эцэст Буд гарагийн ойролцоо хүрчээ

newsdepo.com · world

Буд гарагийг судлах зорилготой дэлхийгээс хөөрсөн хоёр сансрын хөлөг Пүрэв гарагт тээвэрлэгч хөлгөөсөө салснаар бараг арван жил үргэлжилсэн аяллаа дуусгахад нэг алхам ойртсон байна.

Буд бол нарны аймгийн хамгийн жижиг бөгөөд наранд хамгийн ойр байрладаг гараг юм.

Хоорондоо холбоотой Европын болон Японы сансрын агентлагуудын зохион бүтээсэн хоёр хөлөг өчигдөр тээвэрлэгч хөлгөөсөө амжилттай салсан бөгөөд одоо тэдэнтэй холбоо тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

Ажиллагааг Герман дахь Европын Сансар Судлалын Хүрээлэнгийн хяналтын төвөөс удирджээ. Хөлгүүд манай дэлхийгээс 200 гаруй сая километрийн алсад байгаа юм.

Хэрвээ бүх төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл BepiColombo нэртэй холбоотой хөлгүүд арваннэгдүгээр сард Буд гарагийн тойрог замд орж, арванхоёрдугаар сард нэг нэгнээсээ салснаар өөр өөр өндрөөс Буд гарагийг судлах ажлаа эхлэхэд бэлэн болох юм.

Пүрэв гарагийн байдлаар хоёр хөлөг эцсийн байрлалаасаа 3.3 сая километрийн зайд байжээ.

2018 онд дэлхийгээс хөөрсөн BepiColombo хөлгийг 1970-аад оны үед Буд гарагийг судлах НАСА-гийн Mariner 10 хөлгийг бүтээхэд оролцож байсан Италийн математикчийн нэрээр нэрлэсэн юм.

Mariner 10 хөтөлбөрийн дараа НАСА-гийн Messenger хөлөг хоёр дахь удаа Буд гарагийг судлах зорилгоор дэлхийгээс хөөрч байжээ.

“Жижиг хэмжээтэй ч Буд гараг манай нарны аймгийн зарим хамгийн том нууцуудыг хадгалсаар байгаа. Бидэнд судлах зүйл маш их байна” гэж хөтөлбөрийн менежэр Санта Мартинес ярьжээ.

Түүний хэлснээр BepiColombo хөлөг одоо Буд гарагийг тойроод 10 тэрбум гаруй километр аялаад байгаа гэнэ.

Буд гарагийн тойрог замд орохын тулд хөлөг хурдаа бууруулах шаардлагатай бөгөөд энэ зорилгоор есөн удаа тус гарагийг алсуур тойрч нисэх ёстой юм байна.

2025 оны нэгдүгээр сард сүүлчийн ийм нислэгийнхээ үеэр хөлөг Буд гарагийн тогоонууд, галт уулсын гайхалтай зургуудыг буулгаж байжээ.

Буд гарагийн гадаргуугийн температур маш халуун буюу Цельсийн 427 хэм байдаг бол туйлууд нь маш хүйтэн, мөсөөр хучигдсан гүн, харанхуй тогоонуудтай байдаг.

Уг гараг наранд ойрхон байрладаг тул сансрын хөлгүүдийг бүтээхдээ хэт халалтыг тэсвэрлэх чадвартай материал ашиглажээ.

Судалгааны ажлууд ирэх оны хавар эхлэх бөгөөд хөтөлбөрийн нийт зардал 1.7 тэрбум еврогийн ихэнхийг Европын Сансрын Агентлаг гаргасан юм байна.

Эх сурвалж: Associated Press

Read full article →