Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар
2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөрөг хүчний гишүүд байр суурь илэрхийлж байна. Төсвийн нийт хэмжээ огцом нэмэгдсэн нь бодит орлого, зарлагын өсөлт үү, эсвэл өмнө нь улсын төсвөөс гадуур зарцуулагдаж байсан хөрөнгийг нэгтгэж байгаатай холбоотой юу гэдэг асуудал гол анхаарлын төвд байна.
