Depository of News

Есдүгээр сарын 26-нд нийслэл хотод шөнийн марафон зохион байгуулахаар болжээ

newsdepo.com · world

Есдүгээр сарын 26-ны Бямба гарагт Улаанбаатар хотод анх удаа шөнийн марафоныг зохион байгуулахаар болжээ.

Шөнийн марафон нь нар жаргасны дараа буюу ихэвчлэн 20:00-00:00 цагийн хооронд зохион байгуулагддаг гүйлтийн фестиваль бөгөөд оролцох иргэдийг бүртгэж эхэлсэн байна.

Гүйлтийн төрөл нь 5км, 10км, 21км бол 16 ба түүнээс дээш насны иргэдийг оролцуулна. Харин бүртгэлийн хураамж нь 29,000-100,000 төгрөг байна.

Марафоны үеэр авто замын гүйлт, амьд тоглолт, хотын гэрэл, шөнийн уур амьсгал, хөгжим, DJ үзүүлбэр, соёл, урлагийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар тус марафоны ерөнхий зохион байгуулагч байна.

Read full article →