М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) энэ сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо цөлжилт, газрын доройтол, гантай тэмцэх дэлхий нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгын дор зохион байгуулагдлаа.

Эдгээр өдрүүдэд М-Си-Эс Кока-Кола компани “Ногоон бүс”-д Тогтвортой хөгжлийн чиглэлд хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулахын сацуу “Цэнхэр бүс”-д зохион байгуулагдсан хурлуудад оролцож өөрсдийн бодит туршлага, цаашдын зорилтоо хуваалцсан байна.

Тогтвортой хөгжлийн замналаа олон улсын индэрт хуваалцлаа

COP17 хурлын үеэр М-Си-Эс Кока-Кола компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав Монголын Бизнесийн Зөвлөл болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Business4Land хамтран зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцож, бизнесийн үйл ажиллагаандаа хөрсний доройтлыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж буй бодит ажлууд болон туршлагаа хуваалцжээ.

Мөн ус, ундааны үйлдвэрлэлд ашигласан усыг цэвэрлэж, дахин ашиглаж буй туршлага болон ашиглалтыг нэмэгдүүлэхэд тулгарч буй бэрхшээл зэргийг хэлэлцүүлэгт оролцож, хуваалцсан байна.

Хуванцрыг хаявал хог, ангилбал хэрэглээ

М-Си-Эс Кока-Кола компани COP17-ийн Ногоон бүсэд интерактив бүүтээ байршуулж, хуванцар дахин боловсруулах явцыг олон нийтэд танилцуулжээ. Зочдод хэрэглэсэн ус, ундааны хуванцар сав нь ямар замналыг туулж шинээр төрдөг үйл явцыг танилцуулахдаа хуванцар бутлагч дугуй, хуванцар цуглуулах автомат машин суурилуулж, дахин боловсруулах үйл явцад биечлэн оролцох боломжийг олгожээ.

Түүнчлэн хурлын талбайд хуванцар ангилах зориулалтын сав байршуулж, оролцогчдын хэрэглэсэн PET савыг эх үүсвэр дээр нь цуглуулсан байна.

Загас амьдарч болохуйц хаягдал ус бүтээсэн туршлага

М-Си-Эс Кока-Кола компани үйлдвэрлэлийн технологийн явцад ашигласан бүхий л усаа 99 хувь хүртэл цэвэрлэж, загас амьдарч болохуйц түвшинд хүргэж буй туршлагаа танилцууллаа. Байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх бодлогын хүрээнд тус компани хүнсний салбартаа анхдагч болж, ус цэвэрлэх байгууламжаа 2010 онд ашиглалтад оруулж байсан билээ.

ОНЦЛОХ ҮР ДҮН

Хувийн хэвшлийн зүгээс хөрсний доройтлыг бууруулах, усны нөөцийг хамгаалах чиглэлээр М-Си-Эс Кока-Кола компани дөрвөн төрлийн хэлэлцүүлэгт оролцож, туршлагаа хуваалцлаа.

COP17 хурлын талбайд хуванцар ангилах зориулалтын сав байршуулж, 30 орчим кг хуванцар савыг эх үүсвэр дээр нь цуглуулж, дахин боловсруулах үйлдвэрт хүлээлгэн өглөө.

Хуванцар дахин боловсруулах гинжин хэлхээний дараагийн алхам болох Хуванцар цуглуулах автомат машиныг хэрэглэгчдэд нээлттэй танилцуулж, санал болголоо.

Үйлдвэрлэлд ашигласан ус хэрхэн цэвэрлэдэг усны менежментийн туршлагаа тус тус танилцууллаа.