Тусгай зөвшөөрлийн талбайгаа хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй хэргүүдийг илрүүлжээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр өгсөн үүрэг, Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан төлөвлөгөөний хүрээнд улсын хэмжээнд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулсан, эсхүл бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг зөрчиж олборлолт хийж, газрын хэвлийд халдсан, хүрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол учруулсан, аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөлийн үйл ажиллагааг таслан зогсоох илрүүлэх зорилгоор Архангай, Баянхонгор, Булган, Хэнтий аймагт хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
