Томуугийн дархлаажуулалт өнөөдрөөс эхэлж байна

Энэ жил улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг “Томуугийн эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулж, томуугийн дэгдэлт эхлэхээс өмнө зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах зорилгоор өмнөх жилүүдээс эрт буюу есдүгээр сарын 3-наас эхлүүлж байна.

Дархлаажуулалтын нээлт өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн “Баянбигэр” өрхийн эрүүл мэндийн төвд боллоо.

ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭЭ БҮРЭН ХАМРУУЛНА

Монгол Улсын Засгийн газар 2025 онд 300 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авч, зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулсан бол энэ жил вакцины тоог 500 мянган хүн тун болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр энэ жил зорилтот бүлгийн хүн амыг томуугийн эсрэг дархлаажуулалтад бүрэн хамруулах боломжийг нэмэгдүүлж байна.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нээлтийн үеэр “Манай улсад томуугийн дэгдэлт 10 дугаар сараас эхэлж, 1-2 дугаар сард оргил үедээ хүрдэг. Тиймээс энэ жил вакцинжуулалтыг эрт эхлүүлж, томуугийн дэгдэлтээс өмнө зорилтот бүлгийн хүн амаа дархлаажуулахад анхаарч байна. Өнгөрсөн жил зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулсан. Энэ жил Засгийн газар вакцины хүн тунг нэмэгдүүлж, зорилтот бүлгийн бүх иргэнээ дархлаажуулалтад хамруулахад анхаарч байна. Хамгийн гол нь томуугийн улирал эхлэхээс өмнө дархлааг нь тогтоох юм” хэмээн онцолсон.

Энэ жилийн вакциныг ДЭМБ-аас зөвлөмж болгосон, БНСУ-д үйлдвэрлэсэн 4 цэнт вакцинаар сонгож, Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан худалдан авчээ.

Вакциныг

зургаан сартайгаас зургаан насны хүүхэд,

жирэмсэн эмэгтэй,

65 болон түүнээс дээш насны ахмад настан,

архаг хууч өвчтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн хүн амд үнэ төлбөргүй хийнэ.

ВАКЦИНЖУУЛАЛТЫГ 600 ГАРУЙ НЭГЖИД ЗОХИОН БАЙГУУЛНА

Томуугийн улирал эхлэхээс өмнө дархлаажуулалтыг эрт хийж байгаа нь эрсдэлт бүлгийн иргэдийг халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Манай улсад 2024/2025 оны томуугийн улиралд хийсэн судалгаагаар 1–5 насны хүүхдийг томуугийн вакцинд хамруулснаар томуугийн халдварын улмаас эмнэлгийн тусламж авах эрсдэлийг 75.2 хувиар бууруулсан үр дүн гарсан байна. 2026 оны есдүгээр сарын 4-нөөс эхлэн улсын хэмжээнд 600 гаруй эрүүл мэндийн нэгжийн 1,300 гаруй эмч, мэргэжилтэн зорилтот бүлгийн хүн амыг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулна.

Эрүүл мэндийн яамнаас иргэдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, өөрийгөө болон гэр бүл, үр хүүхэд, ахмад настнуудаа томуугийн өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг Эрүүл Мэндийн Яамнаас уриалж байна.