Depository of News

Уруул, тагнайн сэтэрхий болон зүрхний гажигтай 30 хүүхдэд олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран мэс засал хийжээ

newsdepo.com · world

Франц, Тайванийн олон улсын мэргэжилтнүүд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран төрөлхийн зүрхний гажиг, уруул, тагнайн сэтэрхий болон нүүрний гаж хөгжилтэй 30 хүүхдэд мэс заслын эмчилгээ хийлээ.

Франц улсын Страсбүргийн их сургуулийн эмнэлгийн хүүхдийн зүрхний мэс заслын багтай хамтран төрөлхийн зүрхний гажигтай 10 хүүхдэд мэс заслын эмчилгээ хийсэн бөгөөд үүнээс найман хүүхдэд цусны зохиомол эргэлтийн нөхцөлд зүрхний нээлттэй мэс засал хийж, тосгуур болон ховдол хоорондын таславчийн цоорхой, тосгуур-ховдлын нэгдсэн суваг, гол судас болон уушгины артерийн цонх зэрэг төрөлхийн гажгийг зассан байна.

Мөн хоёр хүүхдийн гол судасны хүнд зэргийн нарийслыг амжилттай эмчилжээ.

Түүнчлэн Тайванийн Noordhoff Craniofacial Foundation, Chang-Gung Memorial Hospital-ийн пластик мэс заслын профессор Лун Жоу Лоугаар ахлуулсан баг ЭХЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий болон нүүрний төрөлхийн гаж хөгжилтэй 20 хүүхдэд мэс заслын эмчилгээ хийж гүйцэтгэсэн талаар мэдээллээ.

Эх сурвалж: ЭХЭМҮТ

Read full article →