Depository of News

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усны ослын дуудлага өмнөх жилийнхээс 28 гаруй хувиар нэмэгджээ

newsdepo.com · world

Улсын хэмжээнд он гарсаар есдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар усны ослын 118 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28.3 хувиар өссөн үзүүлэлт байна.

Харин усны ослын улмаас 82 хүн амь насаа алдсан бөгөөд 25 нь хүүхэд байна.

Харамсалтай нь амь насаа алдсан иргэдийн 14.6 хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын ус руу орсноос шалтгаалжээ.

Иймд иргэд сэрэмжлүүлэг самбар дээрх анхааруулга, зөвлөмжийг мөрдөх, цүнхээл, гүнзгий болон эрсдэлтэй хэсэгт усанд орохгүй байх, бага насны хүүхдийг гол, голын эрэг дагуу хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байх, цаг агаарын мэдээ, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна.

Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу есдүгээр сарын 15-ныг хүртэл завьт эргүүл ажиллана.

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой Байдлын Газар

Read full article →