Depository of News

С.Амарсайхан: Монгол Улсын 3.6 сая хүний 140 мянга нь архины хамааралтай байна

newsdepo.com · sport

Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар үйл ажиллагаа явуулаад 65 жилийн хугацаа өнгөрчээ.

Тус байгууллагын орон байрны нөхцөл, хэвтэн эмчлүүлэгчдийн сэтгэл санааны байдалтай Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга нар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн ерөнхий газрын нарын албаны төлөөлөгчид өчигдөр (2026.09.02) газар дээр нь очиж танилцлаа.

Анх 1961 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Сэлэнгэ аймгийн Ерөөд Хөдөлмөр хүмүүжлийн бригад нэртэйгээр Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяалалд байгуулагдаж байжээ. Улмаар 2000 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяалалд шилжүүлж, 2003 онд Төв аймгийн Баян сум дахь одоогийн байршилд шилжүүлэн байрлуулсан байна.

Тус газар нь 2020-2026 онуудад “Архины шалтгаант сэтгэц зан үйлийн эмгэг” оноштой иргэний хэргийн шүүхийн шийдвэртэй 3,216 хүн, зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэртэй таван хүнийг хүлээн авч холбогдох эмчилгээнд хамруулжээ. Жилд дунджаар 400-500 эмчлүүлэгчийг хүлээн авч, сэтгэл засал болон эмчилгээнд хамруулдаг аж.

Өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан тус газрын нөхцөл байдалтай танилцаж дууссаны дараа тодорхой асуудлаар шийдвэр гаргаж буйгаа ярилаа.

Тэрбээр "Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн эмчилгээ оношилгооны тарифыг шинэчилнэ. Сарын 70 мянган төгрөгөөр хордлого тайлах шингэн хийгээд болчихлоо гэж үзэж болохгүй. Эмчилгээний төлбөрийг 2019 оноос хойш өөрчлөөгүй байна.

Хар тамхи болон архидан согтуурахтай холбоотой эмчлүүлж буй хүмүүсийг нэг дор байрлуулж болохгүй. Байр савнаас эхлүүлээд ялгаж салгаж эмчлэх хэрэгтэй. Энэ чиглэлээр Японы мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд архинаас хамааралтай 140 мянга гаруй хүн байна. 140 мянган хүний 10 хувь нь тусламж зөвлөгөө, эмчилгээ үйлчилгээ авдаг.

Архины хэрэглээтэй тэмцэх Архидан согтуурахтай тэмцэх сангийн мөнгөнөөс эмчилгээний зардлын санхүүжилтийг шийднэ.

Тус санд байгуулагдсан цагаас хойш 18 тэрбум төгрөгийн санхүүжилт төвлөрсөн. Сангийн мөнгийг зөв зүйлд зарцуулж чадаагүйгээс үүдэж хүн ам эрүүл мэндээрээ хохирч байна.

Архи үйлдвэрлэж, импортолж буй аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийж, хамтран ажиллана. Архи нийлүүлж хэрэглээг бий болгож байгаа бол оролцоог бодитой хангах ёстой. Нэг литр архинаас 300 төгрөг өгчхөөд хэдийг зарж, хэдийг хэрэглэх нь бидэнд хамаагүй гээд хаячихдаг асуудалтай бид эвлэрэхгүй. Монгол Улсын хэмжээнд архины 14 үйлдвэр, 130 гаруй аж ахуйн нэгж импортоор оруулж ирдэг.

2004 оноос хойш архидан согтуурах эмчилгээний стандарт шинэчлэгдээгүй. Хар тамхины эсрэг эмчилгээ оношилгоо хийх, донтсон хүмүүсийн авч буй эмчилгээ үйлчилгээний стандарт гэж байхгүй. Тиймээс стандартыг шинэчилнэ.

Өнөөдөр бид энэ газарт ирсэн гол зорилго бол байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгох юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан эмчилгээ, тээвэр, харуул хамгаалалт, хоол ундны үйлчилгээг хангадаг. Гэтэл Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ямар ч оролцоогүй.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нийгэмшүүлэх ажлаа хийнэ, гадуур байгаа хүмүүсээ ажилтай байлгаж, хөдөлмөр эрхэлж зан төлөвөө өөрчлөх нөхцөлөөр хангах ёстой. Эрүүл мэндийн яам эмчилгээ оношилгооны чиглэлийг хариуцна.

Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх шинэ төв байгуулах зураг төсөл бэлэн болсон. Шинэ төв байгуулахын тулд хөрөнгө мөнгийг шийдвэрлэх ёстой. Нөгөө талдаа 140 мянган хүн, цаана нь хар тамхинаас хамааралтай болчихсон өчнөөн хүмүүсийг яаж урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог бий болгох шаардлагатай.

"Хар тамхины гадаадын сүлжээ, нийлүүлэгчид дээр онцгой анхаарал хандуулах ёстой"

Архи, мансууруулах бодистой холбоотой асуудал дээр үндэсний хэмжээнд анхаарна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд Хөдөлмөр эрхлэх сан, Халамж үйлчилгээний сан гэж бий. Үүний хөрөнгө санхүү хаана яаж зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй байлгахын оронд эмчлүүлж буй хүмүүсийг нийгэмд гараад ажил хөдөлмөр эрхлэхэд туслах хэрэгтэй. 3.6 сая хүн амтай Монгол Улсын 140 мянга нь архинаас хамааралтай байна гэдэг асар том тоо.

Бид өмнө нь хар тамхины хэрэглэгч, донтогч дээр чиглэж үйл ажиллагаа явуулдаг байсан. Нөгөө талаар нийлүүлэгчид дээр анхаарал хандуулахгүй явсаар Зүүн өмнөд Азийн улс орнууд, Төв Азийн улс орнуудаар дамжин орж ирж буй асуудал байна.

Хүүхэд залуучуудад хор уршгийг таниулах ажлыг зохих түвшинд боловсролын байгууллагаар дамжуулж энэ хичээлийн шинэ жилээс эхэлж орж эхэлнэ. Хэрэглээ донтолттой холбоотой асуудлыг мэргэжлийн бөгөөд улсын түвшинд авч үзэхгүй бол зөвхөн энд байгаа хэдэн хүнээр авч үзэж ерөөсөө болохгүй.

Хангалт нийлүүлэлт, зохион байгуулж буй сүлжээтэй тэмцэх хэрэгтэй. Гадаад улсад манай улсын иргэдтэй хамтарсан, манай улсын иргэд гадаадаас нийлүүлж байгаа асуудлыг онцгой анхаарч байгаа. Хар тамхитай тэмцэх ажлыг үндэсний компанит ажил болгож явуулахгүй бол болохгүй байгаа учраас олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Хар тамхины гадаадын сүлжээ, нийлүүлэгчид дээр онцгой анхаарал хандуулах ёстой" гэв.

Read full article →