Depository of News

Оросын агаарын орон зайг хааж байгааг Украины ерөнхийлөгч Зеленский зарлав

newsdepo.com · world

Нисгэгчгүй онгоцны довтолгоогоо эрчимжүүлэхтэй холбоотойгоор Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр Оросын агаарын орон зай хаагдаж байгааг олон улсын агаарын тээврийн компаниудад мэдэгджээ.

“Бид Оросын агаарын орон зайг ашигладаг агаарын тээврийн компаниуд, даатгалын компаниуд, Оросын гол нисэх буудлуудыг ашигласаар байгаа хүн бүрд анхааруулж байна. Оросын тэнгэр бүхэлдээ аюултай болж байна” гэж тэр мэдэгдсэн юм.

Үүний дараа Украин улс НҮБ-д агаарын тээврийн эрсдэлийн талаар албан ёсны мэдэгдэл хүргүүлжээ.

Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин уг мэдэгдлийг “төрийн оролцоотой терроризмын тунхаглал” гэж буруушаасан байна.

Өрнөдийн ихэнх агаарын тээврийн компаниуд Украины дайнтай холбоотойгоор Оросын агаарын орон зайг ашиглахаа больсон бол одоогоор Турк, Хятад зэрэг улс орнуудын  тээвэрлэгчид ашигласаар байгаа.

“Украин улс иргэний агаарын тээвэрт заналхийлдэггүй тул ганц ч онгоцонд аюул учруулахгүй. Гэвч Оросын тэнгэрт нисгэгчгүй онгоцнуудын тоо анхаарал татахуйц хэмжээнд нэмэгдэх болно” гэж Зеленский тайлбарлажээ.

Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига тус улс Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллагад өгсөн мэдэгдэлдээ Оросын агаарын орон зай иргэний нислэгт аюултай болж байгааг анхааруулснаа сошиал хуудсаараа мэдээлсэн байна.

“Бид санамсаргүй тохиолдлоос урьдчилан сэргийлэхийг хүсэж байна. Дайн Орос руу буцаж байна” гэж тэр бичжээ.

Украины агаарын цохилт эрчимжсэнээс хойш Москва хотын нисэх буудлуудын үйл ажиллагаа байнга тасалдах болсон.

Лхагва гарагт тус буудлаар дамжих хэд хэдэн нислэг цуцлагдсан байна.

Киргизстаны нийслэлд болж буй Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Тэд биднээс яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг хүсэж байгаа. Гэхдээ бид террористуудтай хэлэлцдэггүй” гэж хэлсэн юм.

Хятад, Турк, Персийн булангийн орнуудын компаниуд ихэвчлэн Оросын агаарын орон зайг ашигладаг нь Ази, Европ хоорондын чиглэлүүдийн замыг товчилж, зардал хэмнэх зорилготой байдаг.

Украин улс өөрийн агаарын орон зайг 2022 онд дайн эхэлснээс хойш хаагаад байгаа. Дайны үеэр иргэний агаарын тээвэрт эрсдэл учирдаг нь тодорхой. 2014 онд дорнод Украиныг салан тусгаарлах дайн Оросын дэмжлэгтэй эхэлснээс хойш хэдхэн сарын дараа Оросын пуужин Малайзын агаарын тээврийн компанийн нисэх онгоцыг оносны улмаас 298 хүний амь үрэгдэж байсан юм.

Өнгөрсөн онд НҮБ-ын иргэний нислэгийн байгууллага 2014 оны долдугаар сард дорнод Украинд унасан Malaysia Airlines компанийн MH17 дугаартай нислэгийн осолд Оросын талыг буруутгасан дүгнэлт гаргаж байв.

2024 онд Оросын агаарын зэвсэгт хүчин Азербайжаны иргэний агаарын тээврийн онгоцыг санамсаргүй унагаж, 38 хүний аминд хүрсний дараа Путин хөрш улсаасаа уучлал гуйж байлаа.

Эх сурвалж: BBC

Read full article →